АРХАНГАЙ АЙМАГТ МАХНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 4 аймагт махны үйлдвэр барихаар болсон. Архангай аймаг хөдөө аж ахуйгаа түшиглэсэн үйлдвэржилтийг бий болгох, энэ чиглэлээр гаргасан шинэ санал санаачлагуудыг дэмжиж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Архангай аймгийн Засаг дарга ХХААХҮ-ийн сайдад махны үйлдвэрийг аймагтаа бариулах саналаа өгсөн байна. Монгол улсад махны 4 үйлдвэр барихтай холбоотойгоор АНУ-ын хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээг төслийн хүээнд явуулдаг “Жарвис Монгол” ХХК Архангай аймагт ирж, мал нядалгааны үйлдвэр барьж болох байршил бүхий газар, малын тоо, малыг тэжээж байрлуулах эрүүл бүс байх газар зэргийг судалж өгөх санал тавьсан бөгөөд судалгаа хийх санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
“Жарвис Монгол” ХХК нь Монголд анх “Дархан хүнс”, “Мах экспо” компанитай хамтарч ажиллаж байжээ. Үүний дараа оны өмнөхөн Өвөрхангай аймгийн мал нядалгааны үйлдвэрийг бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн байсан байна. Хэрэв Архангайд мах нядалгааны үйлдвэр баригдах шийдвэр гарвал өдөрт 1000 бог, 150-200 бод нядалж, бэлэн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай мал нядалгааны үйлдвэр баригдана гэдгийг “Жарвис Монгол” ХХК-ий зүгээс хэлж байна.

URL:

Сэтгэгдэл бичих