ВИТАФИТ хугацаа нь дууссан ундаа борлуулсан уу?

1517453876_3Үндэсний аж, ахуй нэгжүүд иргэдээ ХУУРЧ, “МОЛИГОДОХ”-оор иргэд яаж итгэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих билээ.

Саяхан Ж.Батбилэг гэх залуу үндэсний гэх ВИТАФИТ группийн хууль бус үйлдлийг дэлгэсэн. Иргэдийн ихээр хэрэглэдэг, ялангуяа баярын үеэр их хэрэглэдэг ундаа жүүсний огноог хуурамчаар тэд кодлож байгаа бичлэгийг та бүхэн харж байна.

Гэрээт харуулаар ажиллаж байсан Ж.Батбилэг гэх залуу энэ мэдээллийг дэлгэхээсээ айж байснаа ч бичсэн байна.

Бичлэгт:

Витафит группын цөөн тооны хүмүүс амралтын өдрөөр буюу 2014 оны 12 сарын 13-ны өдөр үйлдвэр дотроо бусад ажилчдаас нууцаар 2014 оны 7 сарын 30-нд хугацаа нь дууссан BIO брэндийн дөрвөн төрлийн жүүсийг 2015 оны 3 сарын 1нд үйлдвэрлэсэн болгож хуурамч он сар кодлож байжээ.

Их хэмжээний BIO брэндийн жүүсийг ингэж хуурамч он сар тавьчихаад ажилтнууддаа хүртэл шахсан байх юм. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн шахчихаад тэд бараг 700 орчим ажилчдынхаа цалингаас энэхүү ундааныхаа мөнгийг суутгажээ.

2014 оны 7 сарын 30-нд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ 12-р сард засаж, ирэх 2015 оны 3 сарын нэгэн гэж хуурамчаар кодлосныг дахин энд сануулах гэсэн юм. Учир нь эдгээр хугацаа нь дууссан бүтээгдэхүүн нь тухайн үед сар шинийн баярын үеэр зарагдсан болж таарч байна.

Энэ жүүс хожим Улсын Их Дэлгүүрийн Номин супермаркетад 2015 оны 3 сарын 2 гэсэн он сартай байсан ч гэж тэмдэглэжээ. Энэ бичлэгийг гэрээт харуулаар ажиллаж байсан залуу өөрөө хийсэн бөгөөд өөрийн нүдээрээ энэхүү үйлдлийг харсан, амралтын өдрөөр мэргэжилтнүүд хариуцлагатай жижүүрээр гарч байсан бөгөөд тус өдөр түүний ээлж байсан байна. Хэдийгээргурван жилийн өмнө болсон ч ВИТАФИТ ггуппын хууль бус үйлдлийг олонд дэлгэж орхилоо.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОН САРЫГ ӨӨРЧИЛДӨГ БОЛОХОО ВИТАФИТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

Харин уг мэдээлэл гарсны дараа ВИТАФИТ групп энэ мэдэгдлийг гаргасан юм.

Тэд “Тухайн өдрийн үйлдвэрлэлийн төгсгөлд огноо тавих машинд доголдол гарсны улмаас бүтээгдэхүүний савалгаан дээр огноо андуурагдаж тавигдсан байсан бөгөөд уг үл тохирлыг залруулах ажиллагаа хийгдэх үеийн процессийг гар утсаар бичсэн байна хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл Bio брэндийн үйлдвэрлэсэн он сарыг өөрчилж зассанаа тэд хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн хугацаа нь дууссан гэдэг дээр ямар ч тайлбар хийгээгүй нь үнэн байх магадлалтайг нотлож байна.

ВИТАФИТ групп монгол улсын хууль тогтоомжийг зөрсөн, хууль бус ажиллагаа явуулаагүй гэдгээ мэдэгдэлдээ дурьдаж… Гэвч бүтээгдэхүүний огноог ингэж өөрчлөх нь хууль зөрчсөн үйлдэл мөнөөс мөн юм. Өнөөдөр Витафит групп ийм тодорхойгүй МЭДЭГДЭЛ нэртэй тайлбар бичснээс өөрөөр хэрэглэгчдээс УУЧЛАЛ гуйсангүй. Өөрөөр хэлбэл он сарыг нь сольж л байдгаа тэд баталчихлаа… Ийм хууль бус үйлдэл хийчихээд ҮНДЭСНИЙ гэх нэрийг зүүж байгаа нь ИЧМЭЭР байна…

Энд үргэлжлүүлэн “ВИТАФИТ”-ын ГОЁ ундаанаас гарсан мөөгөнцөртэй бичлэгийг үзүүлье.

Зайсан дахь “Оргил” худалдааны төвөөс Витафит компанийн “Гоё” ундааг нэгэн иргэн худалдан авсан байна. Гэвч ундааны савны ёроолд хөгз буюу мөөгөнцөртсөн байсныг та харж байна. Мөн ВИТАФИТ группын ГОЁ тараг. БНХАУ-д үйлдвэрлэдэг гэх мэдээллийг тус групп үгүйсгэдэг ч 100 хувь МОНГОЛД үйлдвэрлэдэг гэдэгт олон нийт эргэлзсэн хэвээр байна.

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Эцэстээ хүний амь насанд ч хүрэх эрсдэлтэй. Гэтэл ВИТАФИТ групп хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ 7-8 сарын дараа үйлдвэрлэсэн болгож засаж, зөвхөн АШГАА бодож байна. ВИТАФИТ энэ мэт хууль бус үйлдлийг удаа дараа гаргаж байсныг үгүйсгэх аргагүй юм.

Үндэсний гэх тодотголтой ВИТАФИТ-д иргэд итгэл алдаж, дахин бүтээгдэхүүнийг сонгохгүй л болов уу? Тэдэнд үндэсний гэх үг АХАДНА…

Эх сурвалж: ТӨР.МН

 


URL:

Сэтгэгдэл бичих