Иргэн бүр нэг сая төгрөгтэй тэнцэх ХУВЬЦАА ЭЗЭМШИХЭЭР БОЛЛОО

УИХ-ын өчигдрийн үдээс хойших чуулганаар ирэх оны улсын төсвийг 94.5 хувийн саналаар баталлаа. Нэгдсэн төсвийн орлого 5.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36.1, зарлага 6.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэн цэж байна. Засгийн газраас өргөн барьсан төслөөс орлого, зарлагыг УИХ анх удаа бууруулан баталж буй нь энэ юм. Хэлэлцүүлгийн явцад орлогыг 600 тэрбум, зарлагыг 900 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Ингэс нээр төсвийн алдагдал гурван хувьд хүрч буурлаа. Улсын нэгдсэн төсөв улсын, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсвөөс бүрддэг. Мөн 2012 оны төсөв баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хамт баталсан юм. Үдээс өмнө Төсвийн байнгын хороогоор төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Төсвийн 2012 оны тухай хуулийг дагалдаж гарах дээрх тогтоолын нэг заалт дээр маргаан үүссэн.

МАН, АНынхан 2008 оны сонгуулиар иргэн бүрт эх орны хишиг болгон 1.5 сая төгрөг олгохоор амласан. Үүний 500 мянган төгрөгийг иргэдэд сар бүр 21.000 төгрөгөөр хуваан бэлнээр олгож буй. Үлдсэн нэг сая төгрөгийг 2012 оны сонгуулиас өмнө хэрхэн олгох зарчмыг дээрх тогтоолоор зохицуулжээ. Үүнийгээ саяхан баталсан 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой холбож өгсөн байна. Уг тогтоолоор аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр олгох байсан 10 хувийн хувьцааг иргэдэд нэмж өгөхөөр шийдсэн юм. Тиймээс эрх баригчдын амлалтаас үлдсэн нэг сая төгрөгийг иргэн бүрт хувьцаагаар олгохоор зохи цуулсан аж. Энэ талаар зарим гишүүн Сангийн сайдаас асуув.

Ц.Сэдванчиг: Уг нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг нь бэлнээр олгохоор ярьж байсан биз дээ. Үүнийг больсон юм уу?

С.Баярцогт: -Ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс нийт дүнгээр нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг Монгол Улсын иргэн бүрт олгоно. Хэрэв иргэд хувьцаа биш нэг сая төгрөгөө бэлнээр авна гэвэл Засгийн газартаа худалдаж болно. Бэлнээр авч болзошгүй хүмүүст зориулаад Хүний хөгжил сангийн төсөвт 400 тэрбум төгрөгийг нэмэхээр төсөвт суулгасан. Засгийн газар иргэдээс авсан хувьцаагаа үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах юм. Харин бэлнээр авахгүй гэсэн иргэд IPO хийхийг хүлээж байгаад хувьцаагаа худалдвал үнэ нь 2-10 дахин өсөх боломжтой. Ингэж зохицуулахгүй бэлнээр нэг сая төгрөг олгоно гэвэл 2.3 их наяд төгрөг шаардагдаж, эдийн засагт дарамт учруулах юм. Үүнээс зайлсхийсэн. Д.Загджав уг зохицуулалтад нэлээд бухимджээ. Тэрбээр “2008 онд МАН иргэн бүрт бэлнээр, АН хувьцаагаар эх орны хишиг хүртээнэ гэсэн. Одоо энэ чинь явж явж АН-ын амлалт биелсэн болж байна. Сонгуулиар та нар горыг нь амсана шүү” хэмээн уурсав.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудал учир улстөржихгүй байхыг Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар түүнд сануулсан. Уг тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг Байнгын хороо дэмжив. Үүний дараа нэгдсэн чуулган хуралдлаа. Хуулийн дагуу төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгээр хуулийн заалт бүрийг уншиж, тус бүрт нь санал хураадаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгасан хө рөн гөөс сонирхвол уламжлал ёсоор Сангийн сайдын багц хам гийн өндөр буюу 3.7 их наяд төгрөг байна. Ерөнхийлөг чийн Тамгын газрын дарга 20 сая, УИХ-ын дарга 100 сая, Ерөнхий сайд 830 тэрбум, Тэргүүн Шадар сайд 10.8 тэрбум, Шадар сайд 7.6 тэрбум төгрөгийн “эрхтэй”. Энэ мэтээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хязгаарыг баталжээ. Ийнхүү сар бужигнаж, тоо бодсоны эцэст дэлхийн эдийн засагт үүсэж болзошгүй хямралыг мэдэрсэн, зарлагаа танасан сонгуулийн жилийн төсвийг УИХ хуулийн хугацаандаа амжуулан гараас гаргалаа. Мөн улсын төсвийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл, тө- рөөс 2012 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үнд сэн чиглэлийн төслийг ч баталснаар “тоо бодох” ажлаас УИХ хэсэгтээ холдов.

С.БАЯРЦОГТ: ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР АМЛАЛТАА ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЛЭЭ

Улсын 2012 оны төсвийг баталсны дараа Сангийн сайдаас сэтгүүлчид тодруулга авлаа.

-2012 оны улсын төсөв юугаараа онцлог болсон гэж үзэж байна вэ?

-2012 оны төсөв хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх, Монгол Улсын эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад чиглэлээ. Сэтгэл хангалуун байна. Засгийн газраас төсвийн төслийг өргөн барихад зарлага өнд өр байна гэсэн. Олон улсын байгууллагуудаас ч шүүмжлэлтэй хандсан. АН, МАН-аас байгуулсан Ажлын хэсгүүд Засгийн газартай хамтарч сайн ажилласны дүнд төсвийн зарлагыг 800 тэрбум орчим, санхүүжүүлэх эх үүсвэрийг 105 тэрбум төгрөгөөр, нийт 900 тэрбум төгрөгөөр бууруулан баталж чадлаа. Ингэхдээ хоёр хүчин зүйлийг харгалзсан. Мөнгөний бодлогыг хэлэлцэж байх үед Монголбанк “Зарлагыг нэг их наяд орчим төгрөгөөр бууруулбал бид инфляцийг нэг оронтой тоонд байлгана” гэсэн хүсэлт тавьсныг, мөн дэлхийн хэмжээнд өндөр хөгжсөн орнуудын зүгээс төсөвтэй холбоотой хүндрэл үүсэж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хандлага байсныг анхаарч үз сэн. Мэдээж 2008, 2009 оны эдийн засгийн хямралаас авсан сургамж ч нөлөөлж, орлогыг 800 тэрбум, зарлагыг 900 тэрбум төгрөгөөр бууруулж, нийт эдийн засгийн өсөлтийг хангасан ухаалаг төсөв баталлаа.

-Цалин, тэтгэврийг хэрхэн нэмэхээр зохицуулсан бэ?

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар нэмэхээр тусгалаа. Цалин нэмэх хугацааг дөрөвдүгээр сар, аравдугаар сарын 1-нээр зохион байгуулна. Цалин нэмэхэд нийт 400 орчим тэрбум төгрөг шаардлагатай учраас инфляцийг хөөрөгдөхгүй байх зарчим баримталсан. Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн тухайд гурав, тавдугаар сарын 1-нд 53 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ.

-1.5 сая төгрөгийн үлдэгдэл нэг сая төгрөгийг иргэдэд хувьцаа хэлбэрээр олгохоор болж байна. Үүнийг ямар журмаар, хэрхэн олгох юм бэ?

-Нэг сая төгрөг хүртэлх хувьцааг бүх иргэнд олгоно. Улсын төсөвт 400 орчим тэрбум төгрөг суулгасан, нийт компанид санал болгосноор 1.5 их наяд төгрөгийг мөнгөжүүлэх боломжтой боллоо. Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэдэд үнэгүй олгоно. IPO хийхийг хүлээнэ гэ вэл иргэд хувьцаагаа үнэ хүр гэж зарж болно. Тэгэхгүй гэвэл Засгийн газраас мөнгөө авна. Тиймээс бидэнд одоо 20 хувийн хувьцааны 15.5 хувийг бэлэн мөнгөөр олгох нөөц байна. Хамтарсан Засгийн газар амлалтаа давуулан биел үүлж байна гэсэн үг. Уг асуудлыг 2012 оны төсөв бүрэн зохицуулснаараа ач холбогдолтой.

-Хөрөнгө оруулалтыг хэдэн төгрөгөөр бууруулав?

-Шинэ контор барих, тэвчиж болох зардлыг их хэмжээгээр бууруулсан. 2013 оноос эргэн төлөхтэй холбоотой том хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкин дээр хуваарилж санхүүжүүлнэ. Төсвийн анх өргөн барьсан тө- сөлд 1.5 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх саналтай байсныг 200 тэрбум төгрөгөөр бууруулсан. 1.5 их наяд төгрөгийн 500 тэрбум нь 2-3 ажилд зориулагдах юм. Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэхтэй холбогдуулан 150 тэрбум төгрөг, эрчим хүч, авто замын эргэн төлөгдөх хөрөнгөд 250 тэрбум зарцуулна. Хөрөнгө оруулалтын зардал 2013 оноос буурч, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээнд л хөрөнгө зориулж, бусдыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Мөн ХХС-д 800 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа. Иргэдэд сар бүр 21.000 төгрөг олгох болон бусад зардал үүнд багтсан. 2012 оны долдугаар сараас иргэд зөвхөн хувьцааны ногдол ашиг авах учир ХХС-гаас гарах зардал багасах юм. Тус сангийн ногдол ашгийн зардал энэ жилийн тухайд 150 тэрбум төгрөг байгаа. ХХС-гаас олж буй орлогын 50 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн сантай холбож шийдэхээр дагалдаж гарах тогтоолоор баталлаа.

-Гишүүдийн хэмээх тодотголтой тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн үү?

-Засгийн газраас өргөн барьсан төсвийн орлогыг УИХ хэлэлцүүлгийн явцад нэмээд, тэр орлогоо тэгш хуваая гэснээс “гишүүний мөнгө” гэдэг ойлголт гарсан. Засгийн газраас 2012 оны төсвийн зардлыг 7.1 их наяд төгрөг байхаар өргөн барьсныг УИХ 3.6 их наяд төгрөг болгон бууруулсан учир гишүүний гэх мөнгөний асуудал байхгүй.

С.ТУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих