10 мянга гаруй Вольво машиныг Европ руу тээвэрлэв
1-р сарын 27-ны 11 цаг 57 минутад, Дачин-Зебрюгге чиглэлийн Хятад, Европын Х8031 дугаар тоот галт тэрэг Ран Хү Лү өртөөнөөс хөтөллөө. Өнөөг хүртэл, авто машин тээвэрлэх 75 галт тэрэг аюулгүй зорчиж, Дачинд үйлдвэрлэсэн 10 мянга гаруй Вольво машиныг Манжуур боомтоор гарган, Бельгид хүргэжээ.
Хятадын төмөр замын Харбины ХХК “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын байршуулалтын дагуу, 2017 оны 6-р сарын 6-наас Дачин-Зебрюгге чиглэлийн авто машин тээвэрлэх Хятад, Европын галт тэргийг аялуулсан юм. Дачингийн Ран Хү Лү өртөө 2017 оны 10-р сарын 15-наас Манжуур боомтоор гарч Европ хүрэх Х8031 дугаар галт тэрэгний тээврийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, урьд нь долоо хоног бүрт 2 удаа тус бүр 41 вагонтой аялдаг байсныг 62 вагон болгон өөрчилж, 2 удаа аялахдаа удаа бүртээ 123 авто машин тээвэрлэх шаардлага хангаж, Вольво машины тээвэрлэлтийн чанар, тоо хэмжээг баталгаажуулсан байна.
URL: