Израйлийн нутаг дэвсгэр дэх хууль бус цагаачдыг хөөж гаргана гэжээ
Синьхуа агентлагийн мэдээ: 28-нд, Израйлийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху засгийн газрын ээлжит хуралд хэлсэн үгэндээ: Израйлийн нутаг дэвсгэр дэх хууль бус цагаачдыг гуравдагч оронд шилжүүлнэ гэжээ.
Биньямин Нетаньяху: Зөвхөн жинхэнэ дүрвэгсэд Израйльд үлдэх эрхтэй. “Израйль хууль бус цагаачдийг үргэлжлэн Израйльд үлдээх хариуцлага үгүй”. Тэднийг гуравдагч оронд шилжүүлнэ гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт, Швейцарийн Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Биньямин Нетаньяху, Руанда улсын ерөнхийлөгч Рауль Кагаметай уулзахдаа: ”Израйль олон улсын хуулийн дагуу, Израйль улсад орогнол хүссэн дүрвэгсдийг л хүлээн авах болно гэжээ.
Израйлийн Дотоод хэргийн яамны тоо бүртгэлээс үзвэл, одоогийн байдлаар Израйльд 38 мянга орчим Африкийн цагаач, орогнол хүссэн хүмүүс байна. Тэдний 72 хувь нь Эритрейн иргэн, 20 хувь нь Суданы иргэн, тэдгээрийн ихэнх нь 2006-2012 оны хооронд Израйльд ирсэн, дийлэнх нь Тел Авив хотын өмнөд бүсэд амьдарч байна.
2017 оны 12-р сард, Израйлийн парламент хуульд өөрчлөлт оруулсан төслийг баталгаажуулжээ. Нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг дагуу “сайн дураар” хилээс гарахыг эсэргүүцсэн хууль бус цагаачдад хорих ял оноох болно. Энэ нэмэлт өөрчлөлтийн төслийн дагуу энэ оны 3-р сараас эхлэн Эритрей, Судан зэрэг орны хууль бус цагаачдыг албадан хөөж явуулах нөхцөл боломж бүрдүүлж өгсөн гэж орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байна.
Далайнтуяа
URL: