Урлагийн хамтарсан тоглолтоо цуцлав
29-нд Өмнөд Солонгосын Нэгдлийн яам мэдэгдэхдээ, 2-р сарын 4-нд Хойд Солонгосын Ким Ган Сань бүсэд хоёр Солонгосын урлагийн хамтарсан тоглолт хийхээр товлоод байсныг цуцалсан хэмээн мөн орой Хойд Солонгос мэдэгдсэн гэжээ.
Нэгдлийн яамнаас нийтэлсэн мэдээнээс үзвэл, Хойд Солонгосын тал мэдэгдэлдээ, БНСУ-ын хэвлэл удаа дараа нийтлэл гаргаж, Хойд Солонгосын тал Пёнчаны өвлийн олимпод оролцох гэж буй үнэнч хандлагыг мушгин гуйвуулж, Хойд Солонгосын дотооддоо тэмдэглэж буй үйл ажиллагааны талаар элдэв бусаар бичсэн. Иймэрхүү нөхцөлд урлагийн хамтарсан тоглолтоо арга буюу цуцаллаа гэжээ. Товлоод байсан үйл ажиллагааг цуцлахыг Хойд Солонгос ганц талаасаа мэдэгдсэн явдалд Өмнөд Солонгосын засгийн газар гүнээ харамсаж буйгаа илэрхийлэхээд: Хоёр Солонгосын харилцааг сайжруулахаар хийсэн эхний алхам тийм ч хялбар биш юм. Өмнөд, Хойд Солонгос харилцан хүндэтгэн ойлголцсоны үндсэн дээр, нэгэнт тохиролцсон гэрээний агуулгаа сайтар биелүүлэх ёстой хэмээн цохон тэмдэглэжээ.
URL: