Л.Гүндалай: УИХ-ын гишүүдээс би хамгийн баян нь юм байна лээ
УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Томчуудаас асуух зуун асуулт” шоу нэвтрүүлгийн зочноор оролцож, зуун асуултанд “бөмбөгдүүллээ”. Үзэгчид болон нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн эдгээр асуулт гишүүнд нилээд “чанга” туссаныг түүний царайны хувирал илтгэж байсан юм. Тэрээр уг нэвтрүүлгийн үеэр гурван сонгууль дараалан сонгогдохдоо юу ойлгосон, юу өөрчлөгдсөнөө ч шударгаар ярьсан. Түүний хувьд хэдийгээр чин шудрагаар явахыг хүссэн ч улстөрд шудрага зүйл ховор байдаг учир ямар нэгэн дэмжлэг, жүжиглэлт зайлшгүй хэрэгтэй байдгыг ч үнэнээр өчсөн юм. Тэрээр хэлэхдээ “Би ганцаараа шудрагаар зүтгэж, бусармаг бүхнийг илчилсэнийхээ төлөө түмэн олон дайсантай болсон. Тэр үед үнэхээр дэмжлэг хэрэгтэй юм байна гэж ойлгосон учир АН-даа эргэж ирсэн” гэжээ. Мөн тэрээр “АТГ-аас хийсэн шалгалтаар надаас 10 дахин хөрөнгөтэй хүмүүс нь надаас 10 дахин ядуу болж хувирсан. Тиймээс би хамгийн шудрага, хамгийн баян нь юм байна гэдгээ мэдсэн. Бас би гишүүн болсоор сард хэдэн төгрөгний цалин авч байгаагаа мэддэггүй. Хааяа нэг ресторан зоогийн газарт ороод хоол идэхдээ өнөөх цалингийн картаар нь тооцоо хийдэг юм. Тэгэхэд хэдэн төгрөг орчихсон л байдаг” гэж ярьжээ. Хэдийгээр 12 жил дараалан гишүүний суудалд сууж байгаа ч сард хэдэн төгрөгний цалин аваад байгаагаа одоо хэр нь ойлгоогүй яваа гэдэг түүний үнэн үг үү эсвэл давс, чихэрээр хачирласан үг үү. Ямартаа ч тэрээр энэхүү ярилцлагаараа сарын цалингаа ч тоодоггүй цамаан гишүүн гэдгээ хэлээд амжсан.
Н.Хувьзаяа secret
URL: