”Ардчиллын 13” хаана явна вэ?

1. Ц.Элбэгдорж – өдгөө Монгол улсын Ерөнхийлөгч.
2. Э.Бат-Үүл – УИХ-ын гишүүн, Монгол улсын Баатар.
3. “Казино” Д.Баттулга – Монголын улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга.
4. “Казино” Д.Энхбаатар – Батлан хамгаалах яамны Бригадын генерал.
5. Ц.Энхтүвшин – Монгол улсын Үндэсний аюулгүйн зөвлөлийн дарга.
6. Д.Сосорбарам – Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн бодлогын зөвлөх. Төрийн соёрхолт, СГЗ.
7. Т.Билэгт – Үндэсний аюулгүй зөвлөлийн Ажлын албаны дарга. (Тагнуулч Б.Хурцын оронд томилогдсон)
8. С.Зориг – УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан. (Улс төрийн аллагад өртсөн)
9. Д.Баасан лам – Учир битүүлгээр амь насаа алдсан.
10. С.Нинж – МАХН-ын хяналтын хорооны гишүүн. (С.Зоригийн хэрэгт Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг гүтгэсэн хэргээр 4 сарын хорих ял эдэлж байна)
11. С.Амарсанаа – Хууль зүйн үндэсний төвийн ажилтан.
12. “Малыш” М.Энхтүвшин – Багш мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлж байна.
13. Нямсүрэн – Хотын ерөнхий менежер асан.

Үүнээс харахад 20 жилийн тэртээ Монгол улсад цус асгаруулалгүй ардчилсан хувьсгал хийсэн эдгээр хүмүүсийн хувь заяа нэгийг өгүүлнэ. Монгол улсын Ерөнхийлөгчийн ойр дотно байсан нэг нь дээш гарч, шагнал, цол албан тушаал хүртсэн нь тодорхой байгаа бол зарим нэг нөхөд нь учир битүүлгээр амь насаа алдаж, зарим нь өөрсдийн зам мөрөө хөөж эгэл даруухан амьдарцгааж байна.
Ц.Баатар wikimon


URL:

Сэтгэгдэл бичих