ЭМЭЭ ДЭЭРЭЭ ӨССӨН ХҮН БОЛГОН УНШИХ ШҮЛЭГ

17437

Насны хярд бээрэн нар дагаж гадаалсан
Намрын хяруунд чичрэн навч шиг гандан ганцаардсан буурай эмээ
Гал дээр цай богшоосон гар харж нүд хариулсан
Газар дээр бүхнийг хайрласан ганцхан өөрт нь хайр дутсан буурай эмээ
Будангийн нар шиг бүдэгнэн буцах өдрөө хүлээсэн
Буруугүй атлаа буруудан бурхан чөтгөр хоёулаа мартсан буурай эмээ
Үр хүүхэддээ хоргодож үндэс мөчиртөө дарагдаж
Үгээн хүртэл цагдуулахдаа үнэхээр жаргадаг юм болов уу хөөрхий эмээ
Хүргэнээ, бэрээ царайчилж хүйтэн харцаар ороолгуулж
Хүүхэд шиг гөлөлзөж суухдаа хүсэл нь ханадаг болов уу хөөрхий эмээ
Арван буянаа өгчихөөд аягахан цайны мэдэлгүй
Алгаа олж холхихдоо ач нь баясдаг болов уу хөөрхий эмээ
Хаях болсон хувцас халаас холгосон төгрөг
Хааяа нэг сарвайлаа гээд хайр нь инээдэг юм болов уу хөөрхий эмээ
Хөл нь санаагаа гүйцэхгүй хөөрлөө зүрх нь даахгүй
Хөсөр балар тавилан хөгшрөхийн баяр гэж байхгүй ээ
Үглэмээр юман дээр үглэвч үг нь ханшгүй хүн тоохгүй
Үхэхээрээ айлгаж гоморховч үүнийг нь ч бас хүн тоохгүй Буурай эмээ
Нэг л өдөр буурь арилжиж бурхан болноо
Буянтан их насаллаа гэсэн ч буруу ерөөлтэй буцнаа.
Эмээгийн суудал гэрт эгнэгт эзэнгүй үлдэнэ.
Эцэсгүй харуусал зүрхэнд эдгэхгүй шархалж үлдэнээ
Өнгөрсөн хойно гэмшиж өмөлзөн нулимс унагаж
Өргөж чадаагүйдээ гасалж өнчрөлд ухааживч хожимдоноо
Алаг үрсийнхээ хөлд амиа дэвссээр байгаад
Авчиж алгын чинээхэн болсон ачтай эмээ эргэж ирэхгүй ээ.
Өрөөлийн төлөө ноцож өдөр хоногоор ширгэж
Өчүүхэн голоо шатаасан өргөлийн зул дахиад асахгүй ээ.
Аав ээжийн ээжийг ач гучийн эмээг
Алдаж халаглахаасаа өмнө амьдад нь баярлуулах юм саан, яанам билээ
Амьдралын бөгтөр гэрч айлын тэнгэрлэг зарц
Асгарсан ангир уураг аугаа их сэтгэлийн ариусал
Буян хураасан бурхан ээж буурай эмээ өршөө…


URL:

Нэр: خرید تار Огноо: 19 July 2018

thank you18

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you5

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих