Кейп Таун хотын захиргаа УСНЫ ХЭРЭГЛЭЭГ хязгаарлана гэдгээ мэдэгдлээ

r4p03pm0q5Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсын Кейп Таун хот нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг усны тэг зогсолтын өдөр хэмээн зарладаг. Өөрөөр хэлбэл, тус өдөр хэрэглээний бүх усыг хаадаг юм байна. Сүүлийн гурван жилийн турш Кейп Таунд хур тунадасны хэмжээ дунджаас догуур үзүүлэлттэй байжээ. Иймд хотын захиргаа нэг хүний усны хэрэглээг өдрийн 87 литрээс бууруулж 50 литрээр тогтоох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь энэ оны ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Одоогийн байдлаар хотын усны нөөцийн сангийн 27 хувь л устай байна. Иймд хотын захиргаанаас машин угаалгын газруудын үйл ажиллагааг хааж, оршин суугчдыг зүлэг мод услахыг хориглох шийдвэр гаргасан. Кейп Таун хотын хүн ам тасралтгүй өссөн сүүлийн хэдэн жилүүдэд, цаг уурын өөрчлөлтийн улмаас хур тунадасны хэмжээ эрс багассан байна. Үүний улмаас хотын усны нөөц ачааллаа даахгүй хэмжээнд хүрээд байна.

Хотын захиргаа усны нөөцийг 13 хувь хүртэл буурвал бүх хэрэглээний усан хангамжийг зогсоон, зөвхөн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд зэрэг зайлшгүй газруудад хуваарилах болно гэж мэдэгдсэн. Хэдийгээр сүүлийн хэдэн саруудад хур тунадас муутай байсан ч, хотын оршин суугчдын дийлэнх буюу 60 гаруй хувь нь дунджаар 87 литр гаруй усыг өдөр тутамд хэрэглэдэг байсан байна. Үүнтэй холбогдуулан баруун Кейп мужийн амбан захирагч Хелен Зилле долоо хоногт хоёрхон удаа усанд орж, усыг амь амьдрал мэт хайрлаж гамнах шаардлагыг оршин суугчдадаа тавьжээ.

Өмнөд Африкийн усны судалгааны байгууллагын гаргасан мэдээллээр нэг хүн нэг минут усанд орох эсвэл ус татахад ойролцоогоор 15 литр ус асгадаг юм байна. Кейп Таун хот нь хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог Өмнөд Африкийн томоохон хот юм байна. Одоогийн байдлаар Кейп Таун хотод 3.4 сая хүн амьдардаг байна.

Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсын Кейп Таун хот нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 21-ний өдрийг усны тэг зогсолтын өдөр хэмээн зарладаг. Өөрөөр хэлбэл, тус өдөр хэрэглээний бүх усыг хаадаг юм байна. Сүүлийн гурван жилийн турш Кейп Таунд хур тунадасны хэмжээ дунджаас догуур үзүүлэлттэй байжээ. Иймд хотын захиргаа нэг хүний усны хэрэглээг өдрийн 87 литрээс бууруулж 50 литрээр тогтоох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь энэ оны ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Одоогийн байдлаар хотын усны нөөцийн сангийн 27 хувь л устай байна. Иймд хотын захиргаанаас машин угаалгын газруудын үйл ажиллагааг хааж, оршин суугчдыг зүлэг мод услахыг хориглох шийдвэр гаргасан. Кейп Таун хотын хүн ам тасралтгүй өссөн сүүлийн хэдэн жилүүдэд, цаг уурын өөрчлөлтийн улмаас хур тунадасны хэмжээ эрс багассан байна. Үүний улмаас хотын усны нөөц ачааллаа даахгүй хэмжээнд хүрээд байна.

Хотын захиргаа усны нөөцийг 13 хувь хүртэл буурвал бүх хэрэглээний усан хангамжийг зогсоон, зөвхөн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд зэрэг зайлшгүй газруудад хуваарилах болно гэж мэдэгдсэн. Хэдийгээр сүүлийн хэдэн саруудад хур тунадас муутай байсан ч, хотын оршин суугчдын дийлэнх буюу 60 гаруй хувь нь дунджаар 87 литр гаруй усыг өдөр тутамд хэрэглэдэг байсан байна. Үүнтэй холбогдуулан баруун Кейп мужийн амбан захирагч Хелен Зилле долоо хоногт хоёрхон удаа усанд орж, усыг амь амьдрал мэт хайрлаж гамнах шаардлагыг оршин суугчдадаа тавьжээ.

Өмнөд Африкийн усны судалгааны байгууллагын гаргасан мэдээллээр нэг хүн нэг минут усанд орох эсвэл ус татахад ойролцоогоор 15 литр ус асгадаг юм байна. Кейп Таун хот нь хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог Өмнөд Африкийн томоохон хот юм байна. Одоогийн байдлаар Кейп Таун хотод 3.4 сая хүн амьдардаг байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих