E-Mart худалдааны төвд гарсан галыг унтраажээ
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 02:04 цагт / 2018.01.29 / ирүүлснээр нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.
Гал түймэр худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй хүнсний агуулахад гарч, хүнсний бараа материал шатаж байсан байна.
Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй, 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
URL: