АРХАГ АЖИЛГҮЙ ХҮН ӨСГӨХ 4 АРГА

Untitled-4-12Хүүхдээ хөдөлмөрт хэрхэн дургүй болгох вэ?

Ажил бол өөрийгөө илэрхийлэх хамгийн сайн аргын нэг юм. Ялангуяа ажилдаа дуртай, цалин сайтай байхад ажлаас зугтаж байвал хөдөлмөрт дургүйн шинж.

Тиймээс та мөнхийн ажилгүй хүүхэд өсгөхөөр шийдсэн бол дараах аргыг хэрэгжүүлээрэй. Нэг ажил дээр удаан тогтдоггүй, эсвэл ажил хайх сонирхолгүй хүүхэд өсгөх маш амархан.

1.Хүүхдээ аль болох их ачаалалтай байлга

Хүүгээ, эсвэл охиндоо хичээлийн завсраар нь олон төрлийн дугуйлан секцэд явуулснаар ирээдүйн дарга, алдарт эрдэмтэн, эсвэл том бизнесмэнийг өсгөж байна гэж эцэг эхчүүд боддог. Үнэндээ бол тийм биш. Сургууль, цэцэрлэгийн насандаа хэт их ачаалалтай байснаар ирээдүйд ажилгүй байх хүмүүсийг үүсгэдэг. Нэгдүгээрт тэд сонирхох, хүсэх зүйлгүй болно. Яагаад гэвэл ядарсан хүүхэд яг юу хүсч байгаа, юу мөрөөддөг, ямар сонирхолтой вэ гэдгээ мэддэггүй. Ингээд л 10 дугаар ангидаа гэхэд амьдралаа дуулгаваргүй байх баяр болгосон босогч хүүхэд, эсвэл робот болон хувирна.

Эцэж цуцсан хүүхэд усан сэлэлт, герман хэлний хичээлийн дараа шөнө дөл болтол сууж хийх гэрийн даалгавар хүлээж байгаа гэдгийг мэддэг. Ийм байдал өдөр бүр, амралтын өдөр ч давтагддаг болохоор чөлөө гарсан хором мөч бүрийг юу ч хийхгүй өнгөрөөхийг хичээдэг. Хүүхдийн бие махбод, мэдрэлийн систем хэт ачаалснаар аль болох батарейгаа хэмнэхийг хичээх горимд шилжиж байна гэсэн үг. Олон янзын ажил хийсээр хаашаа, юунд яарч тэмүүлж байгаагаа ойлгохоо болино. Ингээд таван минут амардаг байсан бол 10 болж нэмэгдсээр эцэс сүүлдээ 7 хоног, сар, жил болон өснө.

2.Хүүхэд тань таны түвшинд хүрэхгүй гэж аль болох их хэлж бай

Аав нь ч бай, ээж нь ч бай, ямар нэгэн томоохон амжилт хүрсэн байж болно. Гэхдээ дунд сургуулийн сурагч, өсвөр насныхан нас биед хүрсэн таны түвшинд хүрэх чадвартай бил үү. Тиймээс өөрийнхөө амжилтыг хүүхдийнхтэйгээ харьцуулаад л бай. Ялангуяа хүүхэд тань тантай адил мэргэжил сонгох үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ өрсөлдөх гээд байдаг талтай. “Чиний насан дээр би…” гэдэг үгийг хэлээд л бай. Хүүхэд тань тэмцээнд түрүүлж, олипиадад ороход хувийнхаа амжилтыг санаж, түүнийг амжилтыг доош нь хий. Танд хүүхдээ өөрийнхөө азгүй нэгэн хувилбар, эх хувиасаа огт дээш гарахгүй гэсэн бодол л чухал биз. Энэ бол хүүхдээ ямар нэгэн зүйлд тэмүүлэхээ болиход тустай зүйл юм.

3.Бүү магт, бүү урамшуул

Урамшуулж магтаж болохгүй. Хүүхдээ мөнхийн ажилгүй нэгэн болгохын тулд бага байхаас нь л хөдөлмөрт дургүй болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Ажлыг дайсан болгон хувирга. Онц авсных нь битгий магт. Гэрийн ажлаа сайн хийснийх нь битгий таларх. Охин, хүү тань хичээл сургуульдаа дуртай болж ирвэл түүнийг нь замбараагүй болго. “Багш чинь чамайг сайн уншсан л гэсэн. Харин тэт геометр чинь яасан бэ? Шалгалт дээрээ унасан гэл үү?” гэж хэл.

Мэдээж үүн дээр өөрийнхөө жишээг хэлэхээ бүү март. Ажил хийгээд хэчнээн ядарж байгаа, ямар аймаар даргатай, энэ бүгдийг хаячихвал хэчнээн сайхан бэ гээд л урсга. Даанч шимэгч, бусдын хөдөлмөрийг мөлжигчдийг тэжээхээс өөр аргагүй гээд хэл.

4.Байнга цагд, шалга

Хатуу, хайр найргүй шалгалт нь карьер өсөх сонирхолгүй хүнийг өсгөх амжилтын нууц юм. Нэгдүгээрт, аливаад сонирхолгүй болно. Байнгын айдас хүйдэстэй, ачаалалтай байснаар шинэ зүйлд сонирхолгүй болно. Үүний оронд аль болох бага алдаа гаргах хэрэгтэй. Ингээд л ажил хийх хүсэл алга болдог.

Хоёрдугаарт, таныг байнга хянаж цагдаад байвал өөрийгөө хэт их хянадаг хүн гарч ирнэ.

Хамгийн гол нь өөртөө итгэх итгэлгүй болно. Учир нь хүүхдийнхээ өөрөө хийж чадах бүхнийг хянаад байвал чадах зүйл үгүй болно.

Эдгээр 4 зарчмыг байнга хэрэгжүүлээд байвал ажилгүй, анхиагүй хүн бий болгох “бүрэн бололцоотой”. Эндээс л танай хүүхэд ямар ч хичээл зүтгэл, өрсөлдөөн, шүүмжлэлийг тэсвэрлэхээ больж, туйлын арчаагүй нэгэн болно.


URL:

Сэтгэгдэл бичих