У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнана
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоногоо угтаж байна. 100 дахь хоногоо угтан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр Төрийн ордонд 11.00 цагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нартайгаа хамт мэдээлэл хийх юм. Уг мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь хүргэх болно.
Үүнтэй зэрэгцэн мөн АН-аас мэдээлэл хийнэ. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хийсэн ажлын сөрөг хүчний үнэлэлт дүгнэлтийг намын Ерөнхий нарийн бичийн дарга О.Магнай танилцуулах юм.
URL: