Энэ өдрийн зурхай /2018.01.29/

12_free-astrology-tools-960x440-800x300Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 13. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй
Суудал: 
Уул

Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та үүрэг хариуцлагадаа бүх анхаарлаа төвлөрүүлнэ. Үүний дараах эрх чөлөөг та ханатлаа мэдрэх болно. Хүрээлэн байгаа хүмүүсээ дүгнэх гэж байгаа бол хязгаарлагдмал байдлаас хол байхыг сануулъя. Гэсэн хэдий боловч төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж мөрөөдөлдөө хүрэхийг тэмүүлэх хэрэгтэй цаг хугацаа гэдгийг сана. Хамтрагчийнхаа хоолойнд атаархлын өнгө мэдэгдэж байвал урам зориг, баяр хөөрөө тодорхой хүмүүсийн хүрээнд хязгаарлан барих хэрэгтэй. Тиймээс оюун санаагаа цэгцлэх нь хамгийн чухал. Оройдоо алжаалаа тайлж сэтгэлээ тайвшруулах арга зам бодож олоорой. Гадуур салхинд жаахан алхсан ч болно.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр үхрийнхэнд маш олон боломж гарч ирэх хэдий ч энэ боломжийг харах чадвар дутагдах бололтой. Хүндрэлтэй асуудал ард хоцорно. Удирдах хүмүүс хяналтын байгууллагынхан ирж магадгүй өдөр. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, хором мөч бүхнээ үнэлж чадвал таны өмнө ямар олон боломж байгааг олж мэдэх болно. Таны урлагийн авьяас чадвар таныг гайхшруулах болно. Өөрийнхөө чадварыг хөгжүүлэх сургалтанд суувал ирээдүйд их амжилт олох магадлалтай. Та уран зохиол оролддог бол түүнийгээ дуусгаж хэвлүүлэхээр өгөх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Мэргэжлийн болон бизнесийн хандлага төвлөрч, та нөхцөлт болзлыг шийдэх үүрэг хүлээнэ. Их эргэлзэлгүй, харин ч энэ боломжийг ашиглаад өөрийн юу хүсч байгааг сайтар илэрхийлж харуул. Олон нийтийн ажил цагийг тань их хумслах хэдий ч та олон сонирхолтой хүмүүстэй уулзаж танилцах болно. Үүгээр дамжуулан та авьяас чадвараа дээшлүүлэх болно. Ийм зүйл болохгүй байсан ч та авъяас чадвараа хөгжүүлж чадах л болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Үр дүнгээ тооц. Хэрэггүй санаа бодлоос өөрийгөө салга. Шинэ ажил хэрэг бүү эхэл. Од эрхэс таны амьдралд эрс өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Зарим хүн ажлаа буюу сургуулиа өөрчлөхөөр шийдэх бололтой. Энэ талаар нөлөө бүхий, амжилттай танил, хамаатан садантайгаа ярилцахыг зөвлөж байна. Тэдний хэн нэг нь таны хувьд гэнэтийн боловч ирээдүйтэй ажил санал болгоно. Олон нийтийн газар удаан байх, нийтийн тээврийн унаагаар зорчихоо боломжийнхоо хэрээр багасга. Даарахаас болгоомжил.


АРСЛАН (7/23-8/22)   

Бүтээлч санаачилга энэ өдрийн тань эрч хүчийг нэмэгдүүлнэ. Хамт олны мөнгөтэй холбоотой, эсвэл хамтрагчийн чинь мөнгөтэй холбоотой ажил гарна. Сэтгэл санаа хангалуун байж чадахгүй байгаа бол хэвийн байдалдаа буцаж орохын тулд бусдаас тусламж, туслалцаа авч болох юм. Таны дархлааны системийг сайжруулах тэжээл, амин дэмийн бодисууд олон боловч эдгээрийг зөвхөн баталгаатай, мэргэжлийн эмчийн зөвшөөрлөөр авч хэрэглэ.


ОХИН (8/23-9/22)

Таны сурч байгаа сургалт, сургууль мэдлэг, зэрэг дэвийг тань нэмж чадах эсэхийг сайн шалга. Амжилтандаа бодитой хэмжүүртэй байж, алтан дунджийг барь. Гэхдээ хүмүүсийн юу хэлэх гэж байгааг сайн анхаар. Та маш үнэтэй зүйл сурж ч байж мэднэ. Сарны байрлал тийм таатай биш тул орой үдэш ганцаар явахаас зайлсхий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр таны тэвчээр алдрахад их ойрхон байна. Өнөөдөр унаа тэрэгний асуудлаас болж нэлээд асуудал үүснэ. Таны машин тэрэг эвдэрснээс болж хэрэгтэй тоног төхөөрөмж хайж нэлээд цагийг барах бололтой. Хэрвээ ямар нэг чухал уулзалт байгаа бол аль болох эртхэн гэрээсээ гарахгүй бол ямар нэг байдлаар хоцрох шалтгаан мундахгүй л болов уу. Өнөөдөр танаас мөнгө зээлсэн хүмүүс ямар нэг арга саам хийсээр тэднээс зээлсэн мөнгөө олж авах нэлээд хүнд байх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Бусдад тусалж, дэмжихийн тулд та оч, танд тусламж хэрэгтэй үед тэд ч тийм байх болно. Амиа бодсон зан өнөөдөр хэрэггүй. Хэцүү байсан ч бусдад заавал туслаарай. Зовлонг хуваалцах хүнд итгэл өгөх сайхан энергийг өөртөө шингээж ав. Муу хүмүүсийн үйлдлийг өнөөдөр анзаараагүй мэт өнгөрүүл.


НУМ (11/22-12/21)

Таны эсрэг тэсрэг зан танд сөргөөр нөлөөлж болзошгүй. Төвөгтэй өдөр. Бүлэг одод энэ өдөр нөлөөлөх тул төсөөлж ч байгаагүй зүйлс болно гэж таамаглахад илүүдэхгүй, юу ч болж болно. Мөнгөний асуудлаа болгоомжтой зохицуулах хэрэг гарна. Хэрвээ та дэлгүүр явах төлөвлөгөөтэй байгаа бол согогтой бараанаас болгоомжилж, авсан зүйлээсээ хараагаа огтхон ч салгаж болохгүй. Та хэт их мөнгө зарцуулахгүй бол оройг хөгжилтэй өнгөрүүлж чадна.


МАТАР (12/22-1/19)

Элэгсэг, найрсаг байдлаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна. Ажил болон цагийн хуваариас болж нэлээд асуудал тулгарах бололтой.Харин та нүдээ аниад хувь хүний зөв, боловсон байдалд л анхаарвал дээрх зүйл ард хоцрох болно. Энэ өдөр ажил мэргэжлээрээ амжилт гаргах болон урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэх зөн совин төрнө. Сайхан сонголт, боломжийн үнээр сэтгэлдээ таарсан зүйлс худалдан авч чадах тул дэлгүүр хэсэхийг зөвлөж байна.


ХУМХ (1/20-2/18)

Үүссэн асуудал шийдэгдээгүй байснаас болж бүр дордоно. Мартагдсан зүйлсээсээ илүүтэйгээр шинээр сурсан мэдсэндээ анхаарлаа төвлөрүүл. Хумхын ордонд энэ өдрүүдэд байрлах гаригс таны бие махбодь, зан чанарыг өнгөлж өгнө. Тиймээс та өөрийн үйл ажиллагааныхаа талаар, чадварлаг удирдах үүргийнхээ талаар бусдад өөрийгөө илэрхийлэхэд яг тохирох өдөр. Хүмүүстэй зохицох чадвар тань таныг амжилтанд хүрэхэд тусална.


ЗАГАС (2/19-3/20)

Сайхан мэдээ хүлээн авч хүсэл мөрөөдөл итгэл найдварт эерэгээр нөлөөлөх буюу найзууд тань ирэх өдрүүдэд танд томоохон тус хүргэх зарим нэгэн гайхалтай санаа гаргана. Тэдний юу хэлэхийг анхааралтай сонс. Сурч мэдэх, судлах нь амжилтын дээд хэсэгт аваачина. Гадна хүйтэн байгаа тул дулаан хувцас өмсөж байгаарай. Эрүүл мэндээ онцгой анхаар. Амьдралдаа мөн гэрэл гэгээ жаахан ч гэсэн оруулахын тулд эрүүл хүнс хэрэглэ. Өөрчлөлт нь агуу үйл явц ч гэлээ цаашид тохиолдох явдлуудтай холбон бяцхан зүйлсээс эхлэн өөрийн амьдралыг өөрчил.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих