НҮБ хакерчдын халдлагад өртжээ

UNDP буюу НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн вэб халдлагад өртөн нууц 100 материалаа алдсан тухай BBC мэдээллэж байна. Тус 100 материал нь “хөгжлийн хөтөлбөртэй” холбоотой хүмүүсийн и-мэйл хаяг болоод төлөвлөгөөт ажлын жагсаалт, төсөв байсан ажээ. НҮБ-ын мэргэжилтнүүд уг хэргийг ганц хакер биш бүлэг хакерууд хамтран үйлдсэн гэж үзэж байгаа гэнэ. Одоогоор компьютерийн санах ойг сэргээн алдагдсан материалуудыг дахин гаргаж авах боломжийг эрэл хийлж байгаа бөгөөд уг оролдого бүтэлгүйтбэл хакеруудтай тохиролцож материалуудаа эргүүлэн авахаар төлөвлөсөн байгаа юм байна.

Т.Нарантунгалаг /www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих