Ж.Оюунгэрэл: Хямд газраас бензинээ авах боломж нээлттэй шүү дээ, манийгаа л мялаад байх юм

17384

Шатахуунд ногдуулсан Онцгой албан татвар нь шатахуун импортлогчдыг бухимдалд хүргээд зогсохгүй, иргэд хөлд нь чирэгдэж шатахууны хомсдол үүссэн. Тиймээс Засгийн газар шатахуунд ногдуулсан Онцгой албан татвараа эргэн харна, энэ тал дээр ОУВС-тай зөвлөнө гэсэн.

Тэрбээр  Засгийн газраас 80, 92 шатахуунд ногдуулсан албан татвараа цуцлах шийдвэр гаргасан билээ.

Түүнчлэн энэ хэд хоногт “Петровис”, “Магнай трейд”, “Сод Монгол” зэрэг шатахуун түгээх станцууд, тэдний удирдлагууд хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр нэлээд шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл энэхүү шүүмжлэлийн хариуд Петровис компаний ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл өөрийн фэйсбүүк хуудсандаа ийн хариу мэдээлэл тавьсан байна.

Тэрбээр: Петровис гэдэг компаний ШТС Улаанбаатар хотод байгаа 210 ШТС ын 18 хувь юм шүү дээ .
Шатахуун импортлох эрхтэй 90 гаруй компани байна .
Тэгсэн мөртлөө цөөн хэдэн компани уруу дайраад муулаад байх юм .
Жижиг ШТС үүд нь УБ үйлчлэхээ болиод манай ачаалал 3-4 дахин нэмэгдсэн .

Өнгөрсөн оны 10 сараас шатахууны үнийн талаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавиад шийдэхгүй явсаар ийм байдал үүссэн . Шалгадаг судалдаг байгууллагууд нь хэдэн сар дараалан шалгаад үнэн байнаа л гэсэн .
Одоо Шунхлай , МОйл л ард түмнээ бодоод бусад нь ард түмнээ бодохгүй бна гэсэн тархи угаалт байгаа нь бидний бизнесийг улс төрийн тоглоом болгох гэсэн оролдлого гэж бодож байна .
Хямд шатахуунаар хангаж байгаа газраасаа бензинээ авах боломж нь нээлттэй байгаа .
Ерөнхий сайд шатахууны үнийг чөлөөлнө гэдгээ удаа дараа хэлсэн.
Энэ бол чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн маш зөв бодлого гэж бодож байна .
Манай компани сум болгонд хүрч үйлчилдэг 2000 гаруй хүн ажлуулдаг .
Ихэнх компаниуд зардал багатай ,ашиг ихтэй газар ШТС барьчихаад үнэ нэмэгдэхээр ганцхан манийгаа мялаад байдаг жишиг тогтжээ .
Өнөөдөр нэгэн төрийн бус байгууллагаас ФБ ээр лайв хийгээд энэ бүхэнд Петровис буруутай , Оюунгэрэлийн хоолойг хэрчинэ гэсэн байх юм . Уул нь Петровис гэдэг компанийг би ганцаараа эзэмшдэггүй юмсан.
Миний хоолойг хэрчихээр манай улсын нийгэм , эдийн засгийн тулгамдсан олон асуудал шийдэгддэх юм байх даа .

Ийм байдлаар бизнес эрхлэгчдэд хандахаар хийе бүтээе гэсэн сайхан бодлууд сарних юм даа .

Петровис компани шиг газрын тос олох хайгуулын ажилд 10 гаруй жил нөр их хөдөлмөр , хөрөнгөө зарж байгаа нэгч шатахуун импортлогч байхгүй нь үнэн .
Нефть боловсруулах үйлдвэрийн чинь түүхий эдийг олох санаатай ажиллаж байгаа .

Монголчууд цөөхүүлээ байж ингэж нэг нэгнээ үзэн ядах нь хамгийн эмэгнэлтэй юм.

Гэхдээ манай ирээдүй болсон залуучууд огт өөр том мөрөөдөлтэй , тэдний үе удахгүй ирнэ” гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих