Өнгөрсөн онд 37 мянган хүн эрүүлжүүлэхэд очжээ

17381

Нийслэлд 2017 онд 21 947 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос  18.4 хувиар бурчээ.  Гэмт хэргийн илрүүлэлт 28.8 хувьтай байгаа нь өмнөх оноос 32.7 пунктээр доогуур байна.  Гэмт хэргийн улмаас 6093 хүн гэмтэж осолдон, 504 хүн нас барж, төр ард иргэдэд 166.810 тэрбум төгрөгийн хохирол учруулсны 58.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 39.5 хувийг хулгайн, 24.6 хувийг хүний эрх, эрх чөлөөний эсрэг, 12.1 хувийг залилан, 4.9 хувийг дээрмийн, 3.0 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, 2.6 хувийг танхайн тус эзэлж байна

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 37 080 хүн эрүүлжигдсэн байна.

Б.Энэрэл


URL:

Сэтгэгдэл бичих