Шатахууны хомсдол ард иргэдийг туйлдуулж байна, ҮНИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГАА
Шинэ оны дараагаас эхэлсэн төр, шатахуун импортлогчдын хооронд үүссэн “дайн” өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Удтал үл ойлголцсоны эцэст Засгийн газар буулт хийж зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл уг шийдвэр хөрсөндөө нэг л сайн бууж өгсөнгүй.
Зохиомол хомсдол үүсгэж ийнхүү улайран тэмцэж буй шатахуун импортлогчдын туйлын зорилго нь мэдээж энэ оноос нэмэгдсэн бүх төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэх юм. Гэвч ОУВС-тай тохиролцсоны үндсэн дээр нэмсэн уг татварыг шууд тэглэх нь эдийн засаг болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээсээ буцсан шийдвэр болох юм.
Тиймээс уг асуудлыг ойрын өдрүүдэд шатахуун импортлогч компаниудтай яриа хэлэлцээрийг эхлүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагатай болоод байна. Сүүлийн хоёр долоо хоног гаруй хугацаанд үүссэн шатахууны хомсдол иргэдийн амьдралд маш хүндээр нөлөөлж байна. Энэ байдал цаашдаа хэвээрээ үргэлжилвэл иргэдийн зүгээс маш хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэл тулгарах магадлалтай болоод байна.
Нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байхад асуудлыг шийдвэрлэх ёстой төрийн төв байгууллага нь өнөөдөр таг чиг. Тодруулбал, Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджаваар тэргүүлүүлсэн Үнийн зөвлөл өнөөдөр ажлаа огтхон ч хийж чадахгүй байна. Засгийн газраас зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг чөлөөлөх шийдвэр гаргаад гурав хоноод байна. Энэ хугацаанд бензиний хомсдол хэвээрээ, үнийн нэмэгдэл ч хэвээрээ байсаар байна. Гэтэл Үнийн зөвлөлийн дарга Д.Загджав “Шатахуун хэвээрээ олгогдож байгаа” гэсэн агаарын “юм” яриад сууж байгаа нь хэр зохилтой вэ. Угтаа бол дэд сайд Д:Загджавын тэргүүлдэг Үнийн зөвлөл нэн яаралтай шатахуун импортлогч компаниудтай яриа хэлэлцээр хийж үнийн хэмжээг төрийн зүгээс тогтоож өгөх ёстой юм. Гэтэл өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэх талаар ямар нэгэн арга хэмжээ огт авсангүй. Бүр үнийн зөвлөлөө ч хуралдуулсангүй.
Үнийн зөвлөлөө хуралдуулж ажлаа хийхийн оронд Д.Загджав нь өөрийн хувийн улс төрөө хийж, Засгийн газрынхаа эсрэг байр суурь илэрхийлсээр явна. Дэд сайд гэдэг бол Засгийн газарт томоохон үүрэг бүхий, нэр нөлөөтэй албан тушаал. Гэтэл мань хүн өнөөдөр телевизийн ярилцлагад орохдоо “Танхимын зарчмаар ажиллах шаардлага байхгүй, Дэд сайд бол Засгийн газрын танхимын гишүүн биш” гэх зэргээр муйхарлаж явна.
Төрийн бүтцээ ч ойлгож чадахгүй байгаа уг хүнд монголчууд хэдий болтол итгэх ёстой вэ. Хувийн эрх ашгаа хөөцөлдөж явахын оронд тэрбээр өнөөдөр ард түмний амьдралд тулгараад буй асуудлыг нэн яаралтай шийдэх шаардлага байгаа гэдгийг ойлгож байна уу. Ер нь аль ч засгийн үед ямар нэгэн албан тушаалд хүрдэг цөөн хэдэн хүмүүсийн нэг бол Д.Загджав. Гэхдээ түүнд хийж бүтээсэн зүйл туйлын ховор. УИХ-ын гишүүн байхдаа Казиногийн тухай хуулиас хууль санаачилж байгаагүй гээд нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил алга.
Ямартай ч шатахуун импортлогчдод нааштай шийдвэр Засгийн газраас гаргасан энэ үед Үнийн зөвлөлөө хуралдуулж ард түмний нуруун дээр ачааг бага ч гэсэн хөнгөлөх хэрэгтэй болоод байна. Хэрэв энэ хэвээрээ засаг захиргаагүй мэт явбал энэ хэдэн шатахуун импортлогчдын “аманд” монголчууд бүхлээрээ багтах нь…
Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you17
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you21
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in
uphindikhabar.in