Газрын тосны хулгайн хэрэг шуугиан тарьж байна

b8cf64849c370405d77c5a21abdfbaa2_x3Сингапурын 9, Вьетнамын 2 иргэн “Shell” компанийн Сингапур дахь “Pulau Bukom” газрын тос олборлох үйлдвэрээс шатахуун хулгайлсан хэргийг шийдвэрлэх шүүх хурал үргэлжилж байна. Шүүхийн баримтуудаас үзэхэд тэд 2017 оны 11 дүгээр сар, энэ оны 1 сарын 5-7-ны өдрүүдэд гурван удаагийн үйлдлээр 2.4 сая сингапур долларын үнэ бүхий 4384 тонн шатахуун хулгайлжээ.

Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах газар, Цагдаагийн Гүйцэтгэх ажлын нэгж болон Эргийн хамгаалалтын алба хамтран ажиллаж 30-63 насны 11 сэжигтнийг баривчилсан байна. Тэднээс 3.05 сая сингапур доллар болон 12000 тонны багтаамжтай газрын тос тээвэрлэгч усан онгоцыг хураан авсан байна.

Тус хулгайн хэрэгт холбогдсон 2 вьетнам иргэн нь 9 сингапур иргэнээс хулгайлсан шатахууныг худалдаж авсан байна. Хэрэв тэдний хэрэг нотлогдвол шүүхээс 5 жил хоригдох болон торгуулийн ял сонсоно. Сингапурын 9 иргэний 8 нь тус газрын тос олборлох үйлдвэрийн өмнөх болон одоогийн ажилтнууд байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих