ХУРЛЫН ДАРГАА ХҮЛЭЭЛГЭДЭГ ГИШҮҮД

1bvreel2u8tb8ts7ilqeu8fa56УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд 15.00 цагт чуулганы танхимд орж ирсэн бөгөөд гишүүд цуглахыг хүлээж, 15 минут суув. Ингээд хуралдааныг эхлүүлж, үдээс өмнө хэлэлцсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Би энэ хуулийг дэмжихгүй байна. Яагаад гэвэл хуулийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл нь ойлгомжгүй байна. Хоёрдугаарт, гадны хууль хуулаад оруулаад ирчихсэн, хоорондын хэм хэмжээ байхгүй, учир дутагдалтай байна. Хуулийн нэг үг, үсэг өөрчлөгдөхөд санхүүгийн бөөн асуудал болдог. Чиптэй паспорт, чипгүй паспорт гэж цаг үрж байгаад харамсаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих