Оюутнуудаас ДОХ-ын шинжилгээг үнэгүй авна

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-нд ДОХ өвчинтэй тэмцэх өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэнэ.

Энэ өдөр олон байгууллагууд XXI зууны тахал болоод байгаа ДОХ-ын эсрэг сурталчилгаа, кампанит ажил өрнүүлдэг.

Уг өвчний эсрэг тэмцэхээр МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс, ЭМШУИС-ийн оюутнуудтай хамтран хичээлийн бүх байруудаа ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ авахаар болсон байна.

Шинжилгээний сорьцыг оюутны зөвлөлийн өрөөнд авах гэнэ.

Иймээс залуусыг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалсан аж.

Мөн МОХ-оос оюутнуудад гарын бэлэг тараахаар болжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих