У.ХҮРЭЛСҮХЭД АРД ТҮМЭН ИТГЭСЭН НЬ

17328

Японд 25 жил үнийг нь өөрчлөөгүй нэг бүтээгдэхүүнийхээ үнийг 9 центээр нэмж байгаадаа тухайн байгууллагын удирдлагууд бүх ажилчидтайгаа эгнэж зогсоод ард түмнийхээ өмнө бөхийн уучлал гуйж байгааг үзээд би самурайнуудад атаархаж байлаа. Монгол төр шударга ёсоор цангаж амь тавих гээд байхад атаархаж, мөрөөдөж суух нь сохор хүн цирк үзэж байгаа мэт, дүлий хүн дуурь үзэж байгаа шиг явдал л даа. За ингээд хувьсгал мэт өөрчлөлт хийх хуйхтай нэгэн байвал Монгол улс Японоос л илүү гоё болно гэх хоосон үгээр өөрийгөө хуураад тамхилж суутал У.Хүрэлсүх ЕС болох гэж байгаа тухай мэдээг анх сонсож байв.
Хуйвалдагчдын хуйхыг нь маажиж, хүүрийг нь тараагаад эрс шинэчлэл хийх удирдагчаар бид цангаж байх цаг үед У.Хүрэлсүх гэдэг хүн бужигнуулж Ерөнхий сайд болсон юм. Үмхийрч ялзарсан МАНАН-гийн суга, цавийг хага ярж, зад дэлгэн, салхи оруулах юм гэж ойлгоод мань мэт үрчгэр нүүрээрээ өмөөрч дэмжихээс эхлээд ард түмэн итгэж дэмжсэн. Ерөнхий сайд болохдоо УИХ-ын танхимд цаас харан уншиж байсан галтай цогтой үгийг нь шейрлэж онгироод л. Долоогоод байгаа ч юм шиг одоо бодоход ичмээр дамшиг.

ГАДНАА ГЯЛАНЦАГ Ч БАНДААШ НЬ ХИРТЭЙ
За тэгээд ЗГ-аа байгуулахдаа тэмцэж байсан бүлэглэлтэйгээ сексдэж эхэлсэнээс хойш л урам хугараад эхэлсэн. Би гэдэг гэнэнгийн туйл. Итгэл гэж хэврэгийн туйл. Төрийн албан хаагчдад 300.000₮ өгнө гэж дэмийрэхэд нь за яахав их эрх мэдэлтэй болсон даруйдаа улстөрөө бодож сонгуулийн идэвхитэй сегментэд тал засаж байгаа ухаантай юм байлгүй гэж өмөөрсөн. Шалиг эрчүүд хүүхэн найрахдаа анхаарч халамжилж, бэлэг цэцэг мэтээр сэтгэлийг нь хуурдаг даа…
Эрс өөрчлөх эрэмгий шийдэмгий удирдагч маань энд тэндээс бадар барин гуйлганчилж явааг хараад эртнээс гуйлгачин байгаагүй ард түмний хэлтэрхий юм болохоороо түшмэлийн сэнтийд суунгуутаа уралдаж гуйлганчилдаг удирдагчдын жимээр алхаж байгаа Ерөнхий сайдынхаа өмнөөс ичиж л суулаа. Улс эх орны нэр барьж гуйлга гуйснаас илүү товойх зүйл өдийг хүртэл хийсэнгүй.
За тэгээд л үр дүн нь гараагүй, магадгүй гарах ч үгүй алхам бүрээ постлоод, тэрнийгээ бүүстлээд хөөсрүүлээд байх нь амин чухал бололтой дог.
Монголын эдийн засгийн үнийг хөөрөгдлийг баздаг монополь болсон хэдэн шатахуун импортлогчид ард түмнийг хэдэн өдрийн турш бөлдөгдөж пээдэлзэхэд их удирдагч маань тэдэнд тал засан бууж өгч байгаа харахад үнэндээ энгэрээ дэлгээд хөнжилд нь орж байгаа янхан шиг л сэжгийн санагдав. Гаднаа гяланцаг, дотроо паланцагийг эндүүрч байсан өөрийгөө дүүжилмээр. Уг нь шударга хүн бол ард түмэнд амлаж байсан амлалтуудаасаа ухарсандаа уучлал гуйгаад өөрөө огцрох ёстой. Харамсалтай нь Монголд тийм хүн байхгүй. Тийм болохоор У.Хүрэлсүх уучлал гуйж огцрох нь бүү хэл улам бүр хувалз мэт шигдэх алхамуудаа хийнэ.

МАНАН Л БАЙСНААС МАН, АН ГЭСЭН АВРАЛ БАЙСАНГҮЙ
Бардам ам, шалдан гуянаас цаашгүй хэлбэрдэлтийг сэлэм эргүүлж шинэчлэл хийх эр зоригтон, эх оронч шударга хүн хэмээн төөрөгдсөн хүн нь ганц би биш болохоор итгэл найдвараа тэр чигт нь үхүүлэхгүй ээ. Энэ төрийн сүүлчийн найдвар У.Хүрэлсүхээр дуусна гэж юу байхав.
Үүнийг далимдуулж одоо АН сөрөг хүчний хувиар засаг барьж байгаа намаа муулж жагсана. Ард түмний амьдрал доройтлоо, хэрээс хэтэрлээ энэ тэр гээд л. Яг өнөөдрийн шадар сайд, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат нар сөрөг хүчин байхдаа тэгж жагсаагүй юу. Магадгүй АН дараагийн сонгуулиар ялахад С.Эрдэнэ Ерөнхий сайд болно. Баянголын Эрдэнийнхэн Монголыг базна гэсэн шуналаар АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ гэж улин донгодож С.Эрдэнэ улс төрийн жагсаал зохион байгуулна. Тэр жагсаалд нь өөрийнх нь намын цүнх баригчид, бас мөнгө авсан хэдэн оюутан залуусаас өөр хүн очихгүй. Ард түмэн одоо тэдний төлөө биш, өөрсдийнхөө төлөө л жагсана.

ХАРИН
ЖИНХЭНЭ УДИРДАГЧ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМИА ӨГӨХӨД БЭЛЭН ТЭМЦЭЛ ЭХЛҮҮЛЭХ ЦАГТ БИД Ч БАС АМИА ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ БОСНО. ТИЙМ ХҮН У.ХҮРЭЛСҮХ, С.ЭРДЭНЭ МЭТЭЭС ТЭС ӨӨР. ТИЙМ БОЛОХООР ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН ЖАГСААЛД ЗҮГЛЭЭД Ч ХЭРЭГГҮЙ ШҮҮ АРД ТҮМЭЭН!

Davaa Bold

https://www.facebook.com/bold.davaa.5/posts/1632003363547273


URL:

Нэр: юю Огноо: 25 January 2018

ХУДАЛАА ХУДАЛАА АЛЬ Ч ЗАСАГ ГАРСАН БҮГД ЮМ ХИЙХГҮЙН ТОДОРХОЙ БОЛЛОО

Нэр: Зочин Огноо: 29 January 2018

Итгэл алдарч байна.

Сэтгэгдэл бичих