“Үлэмж” гоо сайхны эмнэлэгт зөвшөөрөлгүй япон эмч мэс засал хийсэн эсэхийг шалгаж байна

үлэмж5Арьс, гоо заслын чиглэлээр үзлэг, зөвлөгөө үйлчилгээ, мэс ажилбар хийдэг “Үлэмж” гоо сайхны эмнэлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж байна. Тодруулбал, тус эмнэлэгт гоо сайхны мэс засал хийдэг Япон улсын иргэн Масаки Козуми нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл импортолж, худалдаж, хэрэглэсэн байдалд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Шангрила моллд байрлах тус эмнэлэгт Масаки Козуми нь гурван сарын давтамжтайгаар ирж, мэс засал хийдэг бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 23-ныг хүртэл гоо сайхны мэс ажилбар хийгээд буцсан байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Масаки Козуми нь ирэх дөрөвдүгээр сар дахин ирж, гоо сайхны мэс засал хийх юм байна.

“Үлэмж” гоо сайхны эмнэлэгт арьс гоо заслын чиглэлээр мэсийн болон мэсийн бус аргаар давхраа оёх, хамар өндөрлөх, хамрын үзүүр өргөх, хамрын унжууг засах, унжсан арьсыг татах зэрэг гоо сайхны мэс засал хийдэг байна.

Түүнчлэн хөгшрөлтийн эсрэг болон өөр олон төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл зарж борлуулдаг аж.

Япон улсын иргэн Масаки Козуми нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэх асуудлаар тус эмнэлэгийн менежер н.Хатантуулаас тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эм, эмнэлэгийн хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн асуудлаар бид бичиг, баримтаа бүрдүүлэн НМХГ-т өгөхөөр ажиллаж байна. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байгаа” гэсэн тайлбар хийлээ.

 

 

http://tonshuul.mn/index.php?newsid=11725


URL:

Нэр: خرید تار Огноо: 22 July 2018

thank you10

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: Антон Огноо: 19 July 2019

Перезвоните мне пожалуйста по номеру 8(812)454-88-83 Нажмите 1 спросить Вячеслава.

Нэр: Евгений Огноо: 18 August 2019

Перезвоните мне пожалуйста 8 (962) 685-78-93 Евгений.

Сэтгэгдэл бичих