Вьетнамчууд олноороо орж ирэх үү

71604t3f3o5s8l41kjhplm31shЭнэ өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад айлчилж хоёр улсын парламентын дарга нар албан ёсны хэлэлцээр хийж Монгол Улсын Их хурал,  БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-т бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Нгуен Саун Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Саун Гыөнг нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, Засгийн газар хоорондын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь хоёр талын эрх ашигт бүрэн нийцтэйд харилцан санал нэгдэж байгаагаа илэрхийлцгээжээ.

УИХ-ын даргын айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайд Нгуен Саун Фук Вьетнамаас Монголд далайн гаралтай бүтээгдэхүүн, цагаан будаа, кофе, цайны экспортыг нэмэгдүүлэх “Петро Вьетнам” компанийг Монголд газрын тосны хайгуул хийлгүүлэх, Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг Монголд олон тоогоор ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хариуд нь М.Энхболд дарга газрын тосны хайгуулын чиглэлээр “Петро Вьетнам” компанийг Монголд үйл ажиллагаа явуулахыг Засгийн газрын зүгээс дэмжихэд бэлэн байгааг илэрхийлж, хоёр талын бизнесийг нэмэгдүүлэхийн тулд агаарын болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ ажилд Вьетнам улсыг илүү идэвхитэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Саун Гыенг Монголд ясны гурил, малын арьс шир экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийдэхээ амлажээ.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнамаас Монголд цагаан будаа, кофе, цай, далайн гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж хариуд нь Монгол Улс мэргэжилтэй ажилтан гэсэн нэрийн дор баахан Вьетнамчуудыг оруулан ирж, машин засварын болон зам засвар, барилгын салбарт манайхантай өрсөлдүүлэх бололтой.

Д.Түвшин

24tsag.mn


URL:

Нэр: хохо Огноо: 24 January 2018

Ми данжаад Монголыг хятаджуулах нууц даалгавар Бээжингээс авсан.Үүнийхээ төлөө хөлсөө гоожуулах естой.

Сэтгэгдэл бичих