Монгол Улсын гадаад нэр хүндээр шантаажилж буй “Монгол зэс”-ийнхэн үнэхээр монголчууд уу
Монгол Улсын Засгийн газар 2018 оны анхны хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан билээ. Харин үүнийг тус үйлдвэрийн 49 хувийг Оросоос худалдан авсан “Монгол зэс” корпорацийнхан эсэргүүцэж, олон улсын хууль эрх зүйн хүрээнд асуудлыг тавина гэдгээ зарласан.Үүнийгээ ч хэрэгжүүлж, Лондоны “Омниа Стратеги” хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаагаа “Монгол зэс”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Ройтерс” агентлагт өгсөн мэдээлэлдээ хэлжээ.
“Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч, олон улсад ч хамгаалах болно” гэж М.Мөнхбаатар онцолсон байна.
Тэрбээр “Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино” хэмээжээ.
“Монгол зэс”-ийн ТУЗ-ийн даргын хэлснээр бол Засгийн газар ”Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасныхаа төлөө гадаадын хөрөнгө оруулалтад сөрөг дохио өгч байгаа юм байх. Үүнийг эх орныхоо гадаад нэр хүндээр шантаажлах гэж нэрлэхээс өөр аргагүй.
Ингэж Монгол Улсын гадаад нэр хүндээр шантаажилж буй “Монгол зэс”-ийнхэн үнэхээр монголчууд мөн үү гэж ч асуумаар.
Ийнхүү нэг жилийн дотор ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай компанийг зуун сая ам.долларын дүрмийн сантай болгож, дансанд нь хэдэн зуун сая ам.доллар байршуулан байж 49 хувийг авсан нөхдүүд “Би үхэхээр чи үх” гэгчээр Монгол улсын Засгийн газар, цаашлаад Монголын нэрийг гутаахаар шийдэв. Энэ мэт увайгүй үйлдлийг монголчууд “Үхэхдээ үхэр буугаа тавив” гэлцдэг.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асан болон түүний номын дүү тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын шууд оролцоотойгоор хийгдсэн энэхүү санхүүгийн томоохон ажиллагаа луйвар байсан гэдэгт Монголын улстөрчид ба улстөрч бусуудын дийлэнх олонх итгэлтэй байгаа.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар ОХУ-ын талд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах мөнгөгүй байсан учир ХХБ-ны охин компани 49 хувьд эзэн суусан. Уг нь бол Засгийн газар тухайн үед мөнгөтэй л байсныг сонгуулийн өмнөхөн Тавантолгойн биежээгүй хувьцааных нь үлэмж хэсгийг 300 мянгаар иргэдээс худалдаж авсан явдал гэрчилнэ.
Засгийн газар мөнгөтэй байсан гэдэг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахаас санаатай татгалзаж, шинээр “Монгол зэс” гэгч компанийг үүсгэн байгуулж, үгсэн хуйвалдаж давуу эрх олгосныг хэлээд өгч байгаа юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэгэнтээ ярьснаар “Эрдэнэт” үйлдвэрийн нөөц хомсдож, зэсийн баяжмалын концентраци нь багассан юм бол “шинэхэн” томорсон компани ийнхүү шуналтан зүтгэх байсан уу? Үнэндээ бол “Эрдэнэт”-ийн нөөц хомсдоогүй бөгөөд эрх мэдлээ хувьдаа давуу байдал болгон ашигласан Ерөнхийлөгч асан зохиомлоор нөөцийг хомсдуулсан хэрэг.
“Эрдэнэт”-ийн өнөөгийн захирлын ярьснаар геологи хайгуулын судалгаа явуулан нөөцөө дахин 30-40 жил ажиллах хэмжээний болгон нэмэгдүүлж чадсан гэдэг.
Хувийн өмч гэдэг бол тухайн хүний олон жилийн хөлс хөдөлмөрийн ачаар бий болгосон, бүтээн босгосон, эсвэл хэн нэгнээс хууль ёсоор өвлөж авсан тэр баялгийг л хэлнэ. Гэтэл хэдэн жил хаана ажиллаж хэдэн зуун сая доллар цуглуулсан нь тодорхойгүй залуу /Ц.Нямдорж сайдын үгээр “хүүхэд”/ гэнэт Монголыг олон арван жил тэжээж ирсэн үйлдвэрийн тал хагаст эзэн суухыг хувийн өмч гэх үү? Тэгэх тусмаа бүр Монголын төр, засгийн удирдлагаар дэмжүүлээд, Засгийн газрын давуу эрхийг үгүй хийгээд авчихсаныг луйвар л гэнэ, өөр юу ч биш.
Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авч, ард иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэртээ тууштай байгаасай гэж нийтээрээ шахам хүсч байгаа байх. 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан нь шударга ёсны эхлэл бөгөөд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт хийсэн маш том ажлын гараа.
Хөрөнгөт орны арбитр, хуулийн байгууллага хэрвээ шударга ёсны талд үйлчилдэг бол олон улсад гараад ч амжилт олохгүй биз дээ, “Монгол зэс”-ийнхэн.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн хэн бэ? Гэвэл яах аргагүй Монголын Засгийн газар. Харин гадны хуулийн фирмд хандаж, гадаадад Монгол улсыг гутаах зорилготой “Монгол зэс” үнэхээр монголчуудынх уу?
Г.Самбаа
gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Даварсан олигархууд одоо болноо. Монголын төр эдний өмнө жижгэрэхгүй юм бга бздээ
ХХБанкны бүх хувьцааны 96 хувийг гадаадын доторхой хэлбэл АНУлсын банкууд янз бүрийн нэртэй компаниудын нэр доор эзэмшдэг гэдгийг юм уншдаг, уншснаа ойлгодог бүх монголчууд мэдэж байгаа. ИЙМЭЭС ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВАХ АЖИЛЛАГАА БОЛ АНУ-ЫН ХИЙЖ БАЙГАА ЭЭЛЖИТ ЛУЙВАР ДЭЭРЭМ ТОНУУЛ!!!
ХХБ-ны захирал ОРХОН бол хужаа цустай хүн. Худал гэвэл эцгийг нь хараарай. Эдний цаана хятадууд бий тэд мөнгийг нь гаргасан. Саяхан ЭРДЭНЭТ үйлдвэрт улаан даавуун дээр баахан ханз үсэг бичиж өлгөчихөөд алгаа ташаад л байсан.
Хүрэлсүх зөв юм хийсэн. Тууштай байгаасай.
Shuudai duuren shunaltai humuus yum aa.