Opel-ын Үйлдвэрлэлийн зөвлөлийн захирлыг мөрдөн байцааж эхэллээ

Германд Opel-ын Үйлдвэрийн зөвлөлийн тэргүүн Клаус Францыг мөрдөн шалгаж эхэлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж France-Press агентлаг мэдээлэв. Иймэрхүү хардлагад хүргэсэн асуудал бол үйлдвэрлэлийн зөвлөлийн гишүүдэд нэмэлт урамшуулал олгосноос үүдэлтэй юм. Opel компанид иймэрхүү шагнал нь хүлээн зөвшөөрөгдсөн байдаг гэж тус байгууллагын төлөөлөгч тайлбарлав. Хэвлэлд бичсэнээр бол, К.Франц болон үйлдвэрийн зөвлөлийн хоёр гишүүн зөвлөлийн ажил хийснийхээ төлөө сар тутам 1500 еврогийн урамшуулал нэмж авч байсан нь тогтоогджээ.

Хуульч, шинжээчдийн нотолж буйгаар бол, энэ нь шаардлага зөрчсөн үйлдэл бөгөөд зөвлөлийн ажил нь үнэ төлбөргүй байх учиртай гэв. Учир нь компанийн удирдлагуудын зүгээс ямар нэгэн урамшуулал олгох явдал нь өөрийн ашиг сонирхлыг лоббидоход дэмжлэг үзүүлнэ гэж тэд үзжээ.


URL:

Сэтгэгдэл бичих