Ялтан солилцох гэрээний дагуу Монголд авчрахаар болжээ

БНХАУ-ын шүүхээс хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн ял сонссон Б.Цэвэлмаа Б.Норжмаа нарыг Ялтан солилцох гэрээний дагуу Монголд авч ирэхээр болжээ. Тэднийг авах хүсэлтэй байгаа тухайгаа өнгөрсөн тавдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж БНХАУ-ын талд уламжилсан байна. Энэ талаар Гадаад харилцаа яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад “Хоёр орны хооронд байгуулсан Ялтан солилцох гэрээний дагуу БНХАУ хэрэгтнүүдийг эх оронд нь ял эдлүүлэхийг зөвшөөрсөн. Гэхдээ хэзээнээс суллахыг дараагийн уулзалтаар шийднэ” гэлээ.

Б.САНДАГДОРЖ/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих