Төрийг халаасалсан Шатахуун импортлогчдын санаархал хэрээс хэтэрлээ
“Монголын шатахуун импортлогч тоотой хэдэн компанийн монополь хэрээс хэтэрлээ. Тэдний зүгээс энэ салбар дахь давуу эрхээ баталгаажуулж хангахын тулд Засгийн газрыг хүртэл шантаажлан, зохиомлоор хомсдол үүсгэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг болохыг та бүхэнд хэлмээр байна. Үнэхээр хэцүү юм билээ. Эдгээр компанийн үйл ажиллагаа, лобби улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүртэл өндөр авсан байдгийг харлаа. Тэдний эсрэг тэмцэхэд хүчин мөхөсдөж байна. Монгол Улсад нэн ашигтай хувилбараар БНСУ, Казахстанаас асар хямд шатахуун оруулж ирье гэсэн олон гарц, боломжийг энэ монополь компаниудшууд хааж, шинээр гарч ирсэн өрсөлдөгч нараа айлган сүрдүүлэх замаар бизнесээс шахаж байна. Тэд Засгийн газрын нефть боловсруулах үйлдвэртэй болох бодлогыг ямагт хааж боон, эсэргүүцдэг…”хэмээн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг яг дөрвөн жилийн өмнө ард иргэдэд хэлж байсан. Гэхдээ яг хэн гэдэг шантаач төрийн дээр сандаалаад суучихсанг хэлэлгүй зугтах нь холгүй танхимаас гарч байсныг санаж байна.
Энэ байдал өнөө ч хэвээр байгааг өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаа харууллаа. Иргэд зам дээрээ түгжирдэг байсан бол одоо шатахуун түгээх станц дээр түгжирдэг болсон. Ёстой л “залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй” гэдэг үгийг өөрийн эрхгүй сануулсаар байна. Ингэж хэлэхийн учир манай улс уг нь нефтийн асар их нөөцтэй хэмээн Дорнод аймагт олборлодогч түүхий нефть-ээ урд хөрш рүүгээ зүгээр л зөөчихдөг гэхэд хилсдэхгүй харин дахин боловсруулсан шатахуунаа өндөр үнээр худалдан авдаг муу зуршилтай. Гэтэл энэ учиг болсон өвчинг нь “Петровис”, “Магнай трэйд”, ”Сод Монгол ”, “Шунхлай”, “Тэс петролиум” хэмээх тоотой хэдэн компани өөрт ашигтайгаар зохиомол хомсдол үүсгэж, үнийн өсөлтөөр сүрдүүлэн төрөөс шантааж хийн эгээ л утсан хүүхэлдэй мэт төрөөр тоглож суугааг хэн хүнгүй хэлдэг, мэддэг ч тэдэнтэй зоригтойгоор тэмцэх хүчтэн одоогоор байхгүй бололтой.
Гэтэл “Роснефть”-ийн Ерөнхийлөгч Сечин Монголд хандан хэд хэдэн удаа тавьсан ашигтай байж болох саналыг манайхан яагаад хүлээж аваагүйг одоо олон хүн асуудаг. Оросуудаас хараат байдалд орно, геополитикт нөлөөлнө энэ тэр гэсэн утгагүй тайлбарыг энэ бүх саналаас татгалзсан нөхдүүд хэлдэг л дээ. Мөн 1990-өөд оны сүүлээр Зүүнхараад нефть боловсруулах авсаархан үйлдвэр байгуулсан хэдэн залуусийн бизнесийг хэн, яагаад зогсоох болсныг мэдэх хүмүүс байдаг юм байна лээ. Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болохоос нэн болгоомжилдог бүлэглэлийн ашиг сонирхол сүүлийн арав гаруй жил зохион байгуулалттайгаар хэрэгжиж ирсний золиос тэдгээр залуус болсон. Монгол нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол тэдний бизнес нурж, ашиг орлого нь хумигдах болохоор тэд хүч хавсайдан өдийг хүртэл эсэргүүцэж иржээ. Үнэндээ энэ бүхний цаана нөгөө л дотоодын монополь хэдэн компанийн эрх ашиг хөндөгдөх шалтгааны улмаас монголчууд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж, Монголын төр засаг арчаагаа алдан тэдэндээ шантаажлуулсан хэвээр үлдсэн хэрэг.
Ер нь энэ мэт компаниудад боомилуулан өргөл барьц болж гүйдэг нь төрийн муугийнх л даа. Хэрэв үнийг төр зохицуулна гэхгүйгээр зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг тавьсан бол ийм байдалд хүрэхгүй байх байсан талаар олон эдийн засагчид хэлж байгаа. Тодруулбал “Үнийн зөвлөл” гэгч төр засаг, компани, үйлдвэрчний төлөөлөл хамтарсан хуурамч жүжиг тавих шаардлагагүй юм. Энэ гурав дотор хэрэглэгчийн төлөөлөл байхгүй учир зах зээлийн хүч чадал алга. Харин чөлөөт зах зээл дээр хэрэглэгчид аль хямдаас нь өөрөө сонгоно. Манай шатахуун нийлүүлэгчид гадаад үнэд нөлөөлж чадахгүй учир жижиглэнгийн үнээ болон үйл ажиллагааны зардлаа бууруулахын төлөө өрсөлдөх болно. Энэ чөлөөт өрсөлдөөн л үнийг бууруулдаг.
Эцэст нь хэлэхэд ҮНДЭСНИЙ тодотголтой баялаг бүтээдэггүй ч, идэхийн хүсэлд хэт автсан шатахуун импортлогчдыг төр хэдий болтол ард түмний татвараар, ард иргэд нь халаасаа гөвөн байж тэжээх юм бол.
Үнэхээр болдоггүй юм бол гадны хямд импортлогчдыг оруулж ирээд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Ингэж байж л шатахууны үнийг барих боломж бүрдэнэ. Үүнийг эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлж байгаа ч төр өдий хүртэл хазаартайгаа байхыг хүсээд байгаа нь ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД-ын халаасанд орчихсон гэдгээ хүлээн зөвшөөрсөнтэй хэрэг.
BOLOD.MN
Ч.МӨНХБАТ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шатахууны олигархиуд захиалгаар хүн ч алуулсан байж магадгүй шүү.Тэднийг шалгах хэрэгтэй.
ÿþ<
Superb postings, With thanks!
ÿþ<
Superb postings. With thanks!
ÿþ<
ÿþ<