“ПЕТРОВИС” ТЭРГҮҮТЭЙ ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ ШАНТААЖЧИН КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛAЯ

17293
Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа ч манайд нэмэгдчихээд байгаа. Нэмэгдэх нь битгий хэл, шатахууны хосмдол үүсч, импортлогч хэдэн компаний нөлөөгөөр иргэд хөлд нь чирэгдээд хэд хоногийг ардаа үдлээ. Үнэндээ тэд төрөө шантаачилж, Монголын төр шатахуун импортлогчдын халаасанд нь гүйж орчихоод байгаа хэрэг.
Олон улсын зах зээл дээр шатахууны үнэ буурахад манайд дагаад үнээ бууруулж байсан түүх өнгөрсөн хугацаанд байхгүй. Харин төрөө шантаажилж байж, шанд нь үнийг хэвэнд нь байлгадаг шантаажчин зан манай импортлогч компаниудад зуршил болоод удаж байна.
Ашиг бага байна, үнээ нэммээр байна гэж гоншигноно.
Үнэхээр ашиг бага байгаад байвал больчих хэрэгтэй. Чадахгүй гэвэл шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өөр компанид өгчих. Тэртэй тэргүй хангалттай ашигтай бизнес болохоор өөр компаниуд шүүрээд авна.
Ашиггүй ажилладаг гэж гонгинодог ч бодит байдал дээр байдал эсэргээрээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд шатахуун импортлогчид компаний эзэд яаж хөлжсөнийг төр түмэн мэднэ. Ашиг багатай ажилладаг  бол “Петровис” тэргүүтэй компаний эзэд оффшорт данс нээлгэж, алтны ордууд худалдаж авах гээд гүйж байхгүй л болов уу.  Энд яагаад “Петровис” компанийг онцлон дурдав гэхээр төрөө шантаажилдаг нефть импортлогч компаниудаас  тус компани манлайд нь явдаг.
Тус компани шантааж гэх мэт буруу зүйлд л тэргүүнд нь явдаг болохоос бусдыгаа зөв зүйлд уриалж, нийгэмд сайн сайхан зүйл хийж байв уу, үгүй.  Харин эсэргээрээ “магнат”-уудаасаа жижиг гэгддэг ч  “М Ойл” компани шатахууны хомсдол үүссэн энэ хэдэн өдрүүдэд уян хатан байж,  шатахуунаа хуучин үнээр нь борлуулж байгаа гэх таатай мэдээ дуулдаж байна лээ.
Тэгвэл “Петровис” компаний түгээгчид “удирдлагуудын өгсөн үүрэг даалгавараар шатахуунаа борлуулахгүй байгаа” хэмээн хээв нэг хариулж суусан. Тэрбээр “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтай нэгэн нэвтрүүлэгийн үеэр хэлсэн үгэндээ “төр мөнгө оруулж чадахгүй байгаа юм чинь яахын, улс төрчдөөс ичиж байна хэдхэн хүнийг баяжчихна гэж айгаад байгаа юмуу” хэмээн хэлж суусан. Үнэн. Үнэндээ хэдхэн хүн баяжихаад байгаа нь үнэн.  Тэдний нэг нь “Петровис”-ын Ж.Оюунгэрэл та. Энэ хатагтай нийгэмд баялаг бүтээж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж байв уу.
Харин эсэргээрээ ард түмний халаасаар өврөө түнтийлгэсэн гэхэд буруудахгүй болов уу.  Тэр ч бүү хэл цаашлаад оффшорт нуусан мөнгөө ямар нэгэн аргаар “угааж” арвижуулахыг санаархан, дахиад мөнгө босгох гэж улайран уул уурхай, газрын хэвлий рүү шунаж эхэлсэн гэдгийг өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд онцолж байсан.

Ер нь шантаажчин нефть импортлогчид компаниудын тэргүүн магнайд явдаг “Петровис” мэт компаниудад,  иргэдийг бухимдуулж, зохиомол хомсдол үүсгэж байгаа энэ хууль бус үйлдэлд нь, хариуцлага тооцох ёстой.
Тэд ард түмнийн мөнгөөр хөлжичхөөд, оффшорт мөнгөө нууж, цаашлаад ханаж цадахгүй төрөө шантаажилж байна. Тэр тусмаа шантаажчин нефть импортлогчид компаниудын тэргүүн магнайд явдаг оффшор данстай “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтайд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой гэдгийг ч бас илэрхийлмээр байна.
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 January 2018

Энэ Оюунгэрэл гэдэг авгай их шуналтай ,их муурай санаатай ,зальтай хүн юм байна Тэр бүхэн нүүрэн дээр нь энэ муухай инээмсэглэл дээр нь тод харагдаж баына.Буцахдаа аваад явах биш,буцаж ирээд эдлэнэ гэх биш,бусдын хараал шингэсэн тэр их хөрөнгөөр яадаг байнаа.Ядууст өгчихвөл харин буян болнодоо

Нэр: хохо Огноо: 24 January 2018

Энэ балиар матар шиг чавганцыг устгах хэрэгтэй.

Нэр: Зочин Огноо: 24 January 2018

Оюунгэрэл эгч мянга наслах байх их мөнгөтөй хүн

Нэр: Зочин Огноо: 25 January 2018

Сэжгийн авгай өөрөөсөө үе мултарсан залуучуудад дуртай шар сэмжилсэн чавганц

Сэтгэгдэл бичих