Жолооч хүний л ойлгох зовлон
Мөрөөрөө алхаад эсвэл автобусанд суугаад явж байгаа бид фейсбүүкээр бичигдэж буй шатахуунтай холбоотой постуудыг яаж ч ойлгох билээ. Гэвч Монголд, Улаанбаатарт шатахуунтай холбоотой үнэхээр хурцадмал байдал үүсчихээд байгааг эдгээр постуудаас харж, ойлгож болно. Машинаа унаад гарна, түгжирнэ, тэгээд шатахуун дуусна, ШТС-аас очоод авах гэхээр байхгүй, эсвэл манай карттай хүнд л өгнө гэгчлэнгээр хяссан, басамжилсан үйлдлүүдийг манай хэдэн жолооч нар өдөр бүр амсаж байна. Тэгвэл энэ асуудлыг хэн шийдвэрлэх ёстой юм бэ?
Ер нь бинзен зарж байгаа юм уу?
Арчаагүй л дээ. Бинзенийхээ асуудлыг шийдэж чадахгүй.
Машинаа унамаар байгаа бол шатахуун гуйж авахаас өөр аргагүй болчихлоо.
Алхаж явахдаа оочирлосон машинуудыг хараад өөрөөрөө бахархаад ч байх шиг…
Балга бинзений төлөө юу ч хийхээс буцахгүй үе ирдэг л юм байна.
Цаг үеэ олсон реклам, шал дургүй хүргэв.
Үүргээ л биелүүлчих. Бусад нь болж л таараа.
Одоо сүүлдээ бинзен иддэггүй машин үнэд орох нь байна.
URL: