Жолооны курсийнхэн мэргэжлийнхэнтэй хэлэлцэнэ

Яг одоо “Континентал” зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд нэгэн уулзалт хэлэлцүүлэг эхлээд байна. Хотын хүн амын тоо сая гарсан. Түүн дээр тээврийн хэрэгслэл эзэмшигчийн тоо ихэсч байгаагийн хэрээр зам тээврийн осол жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь харамсалтай.

Энд бага насны хүүхдүүд ихээр өртөж эрүүл мэндээрээ төдийгүй амь насаараа хохирч байгааг ГССЗТ-ийн үйлчлүүлэгчдийн жагсаалтаас харж болно. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж хамгаалахад насанд хүрэгчид, эцэг эхээс гадна тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар илүү хариуцлагатай байх ёстой гэж хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үзэж байгаа юм. Иймд Замын цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, УБ хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Монголын Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг ТББ-ууд хамтран жолооны курсийн сургалтын хөтөлбөрийг хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудалд анхаарал хандуулахад хамтран ажиллахаар жолооны курсийн удирдах ажилтнуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Зам тээврийн осолд хүүхэд өртөж буй эрсдлийг бууруулах арга зам, жолооч нарын хөдөлгөөний соёл хүмүүжлийн дутагдал замын түгжрэлд хэрхэн нөлөөлөх нь, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, жолооны курсийн сургалтын чанарыг сайжруулахад удирдлагын үүрэг оролцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явагдах бөгөөд 13 цагт өндөрлөх ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих