Гар утсаар удирддаг цахилгаан зуух
Улаанбаатар утаагаар амьсгалж байгаа өнөө үед утаагүй зуухыг туршиж амьдралд хэрэгжүүлэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Тиймээс ч олон янзаар утаатай тэмцэж байгаа. Үүний нэг нь үндэсний үйлдвэрлэгч “Бадамлах гурван сайхан” ХХК цахилгаан зуух үйлдвэрлэж амьдралд нэвтрүүлээд байгаа юм байна.
Энэхүү зуух нь 50-500 м2 талбайг халаах хүчин чадалтай, үнийн хувьд харьцангуй хямд боломжийн худалдаалж байгаа аж. Тэдний давуу тал нь уг, зуухаа хаанаас ч гар утасныхаа тусламжтайгаар удирдах боломжтойгоороо онцлог бөгөөд 6 сарын баталгаа олгож байгаа юм байна. Уг зуухыг үйлдвэрлэгчдийн ярьж байгаагаар төр засгийнхан дэмжээд өгвөл нэгдүгээрт: Үндэсний үйлдвэрлэл нэмэгдэнэ хоёрдугаарт: буух эзэнтэй буцах хаягтай байж чадах бөгөөд гаднаас өндөр үнээр худалдаж авсан зуух эвдэрлээ гэхэд хэндээ очиж засуулахаа ч мэдэхгүй гэх зовлон багасна хэмээсэн юм.
URL: