БНХАУ: АНУ “Хүйтэн дайны“ сэтгэлгээгээ орхих хэрэгтэй
АНУ “Хүйтэн дайны” сэтгэлгээгээ орхиж, “БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогод бодитойгоор хандах хэрэгтэй” гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Өнгөрсөн амралтын өдөр хийсэн албан мэдэгдэлдээ “Өмнөд Хятадын тэнгист цэргийн ажиллагаа явуулахад хүргэж байгаа шалтгаан нь бүсийн хэмжээнд энх тайван бий болгохоос татгалзаж байгаа бусад орнуудаас болсон” гэж онцолсон байна. Үүнээс өмнө АНУ-ын Батлан хамгаалах яам гаргасан тайландаа БНХАУ-ын нэрийг онцолж, тус улс цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, Өмнөд Хятадын тэнгист хяналтаа нэмэгдүүлж байгаа нь АНУ-д томоохон сорилт болж байна” гэж цохон тэмдэглэжээ. Өмнөд Хятадын тэнгисээр дамжиж жилд ойролцоогоор таван их наяд ам.долларын худалдаа хийгддэг байна. БНХАУ энэ бүсийн 80 гаруй хувийг эзэмшлээрээ зарлаад байгаа юм. Үүний улмаас Өмнөд Хятадын тэнгисийн эзэмшигч талууд гэгдэх Вьетнам, Филиппин, АНУ зэрэг улстай хийх харилцаанд нь сэв сууж ирснийг ажиглагчид онцолж байна
Эх сурвалж: bloombergtv.mn
|
URL: