Якутын Оймякон нэртэй жижиг сууринд -67 хэм хүрч хүйтэрч байжээ

17263

Дэлхийн хамгийн хүйтэн цэг Якутын Оймякон нэртэй жижиг сууринд -67 хэм хүрч хүйтэрч байжээ.

Дэлхийн хамгийн хүйтэн цэг Якутын Оймякон тосгонд оршин суугч Анастасия Груздева гэх бүсгүйн хөмсөг, сормуус нь цантсан зураг сошиал сүлжээндээ оруулж “Манай энд -50 хэм хүртэл хүйтэрдгийг бүгд мэднэ биз дээ” хэмээн бичсэн гэнэ.
Ердөө 500 гаруй оршин суугчтай тус сууринд 1933 оны хоёрдугаар сард -67.7 хэм хүртэл хүйтэрч байсан нь дээд үзүүлэлт ажээ. Энэ өвөл Оймякон сууринд найман өдөр -50 хэмээс илүү хүйтэрчээ. Найм хоногийн өмнө агаарын температур -59.6 хэм хүрч, ил гарсан биеийн хэсэг, арьс таван минутын дотор жаварт хайрагдсан гэнэ.

17265 17264


URL:

Сэтгэгдэл бичих