Маргааш оюутнууд ДОХ-ын шинжилгээ өгнө
Жил болгоны арванхоёрдугаар сарын 1 дэлхий нийтээрээ ДОХ өвчинтэй тэмцэх өдөр. Төрийн болон төрийн бус байгууллагууд энэ өдөр XXI зууны тахал болоод байгаа ДОХ-ын эсрэг сурталчилгаа, кампанит ажил өрнvvлдэг уламжлалтай. Энэ ажилд ДОХ-ын халдвартай хvмvvс ч оролцож, дуу хоолойгоо олон нийтэд хvргэдэг болсон.
Энэхүү өдрийг угтан маргааш МУИСОХ, Оюутан конгресс ЭМШУИСОХ-той хамтран хичээлийн бүх байрууд дээр үнэ төлбөргүйгээр ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ авахаар болжээ. Шинжилгээний сорьцыг оюутны зөвлөлийн өрөөнд авах тул нийт оюутан залуусыг идэвхитэй оролцож, чөлөөтэй хамрагдахыг уриалж байгаа юм байна.
URL: