Хүрэлсүх “Цавчиж” чадах уу?

527-151659769312420_8465316Өнгөрөгч 7 хоногийн манай улстөрчийн хамгийн “СУПЕР” үг бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг байлаа. Өмнөд Солонгосоос ирээд хэлсэн хэвлэлийн  үг биш шүү. Хэрвээ улс орны хөгжлийн бамбай болсон бизнесмен та нарыг элдвээр  дарамталсан, авлига авсан, авлига  авахыг оролдсон, байж ядтал  хяхаж хавчсан, тийм улс төрч байвал шууд надад хэлээрэй. Би ёстой “цавчаад” өгнөө” гэж ам бардам хэллээ. Ийм үгийг монголчууд  28 жилийн турш хүлээлээ шүү дээ. Лав л миний хувьд… Хэлсэндээ, амласандаа хүрэх эсэхийг бүгдээрээ харцгаая. Ерөөсөө хаа хаана “ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГАА ШИГЭЭ ХИЙЧИХВЭЛ” өөр ярих зүйлгүй. Монгол хөгжинө. Төр засгийн нэр хүнд дээшилнэ. Итгэл сэргэнэ.  Ярьж чадаж байна, ажил нь алга.  Зөвхөн энэ үгийн төлөө баяр хүргэе. Харин бүгдээрээ Ерөнхий сайд руугаа харцгаая, хянацгаая, шаардацгаая. Би бизнеснээс даанч хол, юу ч мэдэхгүй амьтан боловч тэдний зовлонг хажуугаас нь мэдэрдэг хүн.  Улстөрчид энэ Монгол  улсыг маань  “амийг тасалчихалгүй” өдий зэрэгтээ хүргэсэн хөөрхий муусайн бизнесменүүдийг яасан ихээр дарлаж, яасан ихээр хяхаж, яасан ихээр булааж, яасан ихээр хуйвалдаж, яасан ихээр хуулиар далайлгаж, түүгээр ч үл барам  хэчнээнийг баривчилж, шорон гянданд хатааж, өдөр нь самсаа нь шахирч, шөнө нь нойргүй явуулаа болоо??? Цаана орон гэр, үр хүүхдүүд хэрхэн сэтгэлээр унаж, амьдрал ахуй нь сүйрээ болоо.

Гэвч ҮГ бол ҮГ. Улс төрчдийн үгэнд 28 жил хууртсаар ирсэн болохоор би одоо ч түүнийг итгэж ядаж л байна. Гэвч итгэхийг хичээе. Харин хэнийг яаж “ЦАВЧСАНАА” ил тод зарлах хэрэгтэй, тэгэж байж л итгэнэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар болоод Хэвлэлийн алба нь мэдээлж байх хэрэгтэй.  Энэ удаа “браво” гэхээс өөр арга алга. Өвгөн Трамп амны зоргоор хурц ширүүн, жинхэнэ популист,   бүр балмад хэрцгий  гэхээр  үг хэлээд хэрхэн эргэж буцахыг,  эргээд үгэндээ ороогдохыг харсаар байгаа шүү . Манай Хүрэлсүх Та битгий  “Трампдаад” алга болоорой доо. Хэн юу хэлэх нь хамаагүй, хийгээд тэмцээд л нэрээ түүхэнд үлдээ. Боломж бий шүү, алдаж байж амжилт ирдэг юм.
Сэтгүүлч До.Цэнджав
2018. 01. 21
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих