Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв
ОХУ-ын БХЯ8 Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээсэн АНУ-ын зэмлэлийг няцаажээ. ОХУ аливаа боломжийг ашиглан Сирийн ерөнхийлөгч Башар Асадын засгийг хамгаалж байна.
Башар Асадын засгийн газрын цэрэг “химийн зэвсгийг үргэлжлэн хэрэглэсэн” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хэлсэн аж.
Үүнтэй холбогдуулан Оросын БХЯ ”Сирийн ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрын цэрэг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээх Америкийн талын зэмлэл нь нийгмийн сүлжээгээр тархаасан цуурхал, зэвсэгт этгээдийн гэрч үгээр баримт болгосон бөгөөд эдгээр цуурхал болон гэрчийн мэдүүлгийн үнэн эсэх нь бүгд нотлогдоогүй” гэжээ.
Оросын БХЯ мэдэгдэлдээ: “Химийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-нд тогтоосон үүрэг хариуцлага ёсоор Оросын тал агуулах дахь аливаа химийн зэвсгээ бүрмөсөн устгасан. Гэтэл Америкийн тал эхлэнгүүт зохиомол шалтгаар тухайн орны химийн зэвсгийг устгахыг зогсоож, хожим “хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй” гэсэн шалтгаанаар цөмийн зэвсгээ устгахаа зогсоосон” гэж тэмдэглэжээ.
АНУ Оросын талыг үндэслэлгүйгээр зэмлэхээсээ өмнө, мөн олон улсын индэрт бусад орныг зэмлэхээс өмнө “Химийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх”-ыг хэрэгжүүлэх талаар олон улсын хамтын нийгэмлэгт үлгэр жишээ болох ёстой гэж Оросын БХЯ онцолжээ.
URL: