ЖҮЖИГЧИН Л.СӨРӨЛТ ХААН БАНКИНД АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АЛДЖЭЭ

Үндэсний хэмжээний тэргүүлэгч банк гэж өөрийгөө тодотгодог Хаан банк үнэн хэрэгтээ тэргүүлэгч ЛУЙВАРЧИН банкаар тодроод байна уу гэж хармаар мэдээллийг иргэд хэлж ярих болоод удаж байна. Хамгийн сүүлд гэхэд жүжигчин, дуучин Л.Сөрөлт өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Хаан банкны задарсан, даварсан үйлдэлтэй холбоотой зүйлсийг нийтлээд байна.

17213

Тэрбээр “Зүв зүгээр сууж байтал данснаас 576 000 төгрөг гараад явчихлаа. Гүйлгээний утга EB Banana гээд. Одоо яадгийн болоо. “Байна уу” дууны клипээ хийлгэх гээд хэдэн төгрөг цуглуулж ядаж байсан юмсан. Шэйр хийж олон хүнд мэдэгдсэн нь дээр байх аа, манайхаан” хэмээн арга ядан үгээ хэлжээ.

Хамгийн гол нь Хаан банкны зүгээс санаатай, санаандгүй нь үл мэдэгдэх ийм завхарсан явдлыг олон гаргаж байгааг иргэд бэлхнээ гэрчилж буй юм. Saruul Byamba гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч иргэн энэ талаар “Хаан банк ийм асуудал их гаргах юмаа. Карт өөрт явж байхад картнаас 50 уншигдаад гараад мессеж ирж байсан. Тэгээд хэлтэл хоёр хоноод буцаад 50 орж ирсэн. Ийм асуудал ойрын 2-3 хүнд тохиолдсон шүү” хэмээн бичсэн байх. Өөр бусад хүмүүс ч Хаан банк үйлчлүүлэгчдийнхээ данс руу хууль бусаар ингэж нэвтэрдэг болохыг баталж буй юм.

Хүний данснаас мөнгө авчихаад, тэрийгээ банкны бус программын алдаа гэж хэлдэг Хаан банктай хариуцлага тооцох цаг болжээ. Арав, хорин мянган төгрөг биш хэдэн сая төгрөг данснаас нь зүв зүгээр байж байхад нь гараад явчихаар мэл гайхаж цэл хөхөрсөн иргэд цөөнгүй байна. Гол нь банкны зүгээс тэр мөнгийг нь тодорхой хугацааны дараа, 2-3 хоногийн дараа ч юм уу эргүүлэн данс руу хийдэг байна. Ингэхдээ их л эелдэг тайлбарыг илгээдэг аж. Юу гэхээр “Сайн байна уу, та өөрийн овог нэр, дансны дугаараа илгээнэ үү. Бид таны ухаалаг мэдээ үйлчилгээг шалган илүү татсан мөнгийг залруулах болно” гэдэг аж.

Ийм даварсан банкаар Монголын ард түмэн үйлчлүүлэх хэрэг үнэхээр байна уу даа. Ийм маягаар нэг дор хэчнээн иргэний данснаас хэчнээн төгрөг татдаг бол. Тэгж хууль бусаар татсан мөнгөө 2-3 хоногийн хугацаанд хэрхэн яаж эргэлдүүлдэг бол. Зээл хэлбэрээр гаргачихаад, бусад мөнгөний урсгалаасаа нөгөөх ЗАЛРУУЛАХ үйлчилгээгээ хийдэг байхыг үгүйсгэх аргагүй юм. Программын алдаа байлаа гэж бодоход яагаад үүнийгээ засч залруулж болдоггүй юм бэ?

Яасан дорой хүмүүс тэр программыг нь хянаж байдаг юм бэ. Техникийн алдаа гэсэн байдаг л нэг тайлбарыг урдаа барьчихаад иргэд, үйлчлүүлэгчдийг ингэж хохироож болохгүй ээ, Хаан банкны удирдлагууд аа!

Танай Хаан банкны шулаа үнэхээр хэтэрч байна шүү. Монголын 2 сая иргэнийг харилцагчаа болгочихоод, Монголын бүх малыг барьцаандаа атгачихаад, Монголын иргэн бүрээс өдөр тутам тав тавдахгүй, арав аравдахгүй, хэдэн төгрөгийг нь чимээгүй шулсаар байх юм уу?

Танай Хаан банктай холбоотой дахиад нэг завхарсан жишээг энд дурдая.

Нэгэн иргэн дараах зүйлийг бичсэн байна.

“Өнөөдөр өглөө ингэсэн байх юм.

Хэдийгээр нэг хүний хувьд хэдийгээр 250₮ боловч Монголд байгаа арилжааны банкуудаас хамгийн их харилцагчтай банк бол хаанбанк. Дор хаяж хамгийн багадаа 2 сая хүн энэ банкийг сонгодог.

Е-банк ашигладаг 1 сая хүн гэж бодохоор

250*1.000.000= 250,000,000₮ биднийг ингэж шулж байна шүү дээ.

Танилаараа дамжуулан асуухад тусгай дугаар луу залгаж буцаалгаж болно гэх юм тэр дугаар луу залгахад 1минут – 500₮ хүн хэзээ ч дахиж 250₮ илүү өгөхгүйн тулд залгахаа болино.

Ийм тогтолцоотой ингэж шулдаг байна шд.

Хэдийгээр програм банкны алдаа гэх ч энэ бол цэвэр дээрэм.

Монголчууд бидний За яахав яахав гэдэг хэнэггүй занг ингэж ашиглаж байна шүү дээ” гэсэн байна.

Тиймээ, энэ бол үнэхээр дээрэм. Дээрмээс өөр юу гэж үүнийг нэрлэх юм бэ?

“Танд ойрхон түмэнд итгэлтэй” хэмээх уриан дор үйлчлүүлэгчдээ шулдаг Хаан банкнаас татгалзахыг Монголчууддаа уриалж байна.

Хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч үндэсний хэмжээний тэргүүлэгч банк гэж өөрсдийгөө өргөмжилсөн ХУЛХИ ХААН БАНК-наас татгалзая, Монголчууд аа…

sharmedeelel.com


URL:

Нэр: Anonymous Огноо: 22 January 2018

наад хууль бус луйвар чинь надад бас болоод байгаа шүү. миний данснаас 2 удаа энэ яриад байгаа шиг мөнгөнөөс минь авсан шүү. Үүнийг одоо яах вэ. харилцах банкан дээрээ очиж асуусан чинь мэдэхгүй гэх юм.

Нэр: Anonymous Огноо: 22 January 2018

Өчигдөр буюу бүтэн сайнд манай хамаатны дүүгийн данснаас гэнэт 20,000 төгрөг зарлага гарсан гэсэн мсж ирсэн гэсэн. Өнөөдөр банкин дээр нь очсон чинь шалгаж өгнө. 2-3 хоногийн хугацаа орох байх гэж хэлсэн байна. Арай ч дээ. Итгэх арга алга болж байна ш дээ

Нэр: яүжү Огноо: 23 January 2018

цагдаа хайхрахгүй байвал мэргэжлийн хяналтын газар хандах нь зүйтэй.

Нэр: Нэргүй Огноо: 23 January 2018

Харин тийм шүү. Банкны ажилтан нь программаас болоод нэг байгууллагын бүх цалинг алдаатай оруулчихлаа гэсэн. тэгээд манай байгууллагынхан утасдаад хэлэхээр харин тиймээ программын алдаа, тэгээд буруу татсан цалингийн мэдээлэл нь ирнэ, буцаагаад татна. Хүн болгоноос дор хаяж 100 төгрөг, буруу программын төлөө өгч байгаа юм. Манайх 120 ажилтантай, цагийн дотор ХААН банкинд буруу мэдээллийг төлөө 12000 төгрөг төлчихнө. Тэгээд энэ нь 2 – 3 удаагийн үйлдлээр давтагдсан.

Нэр: Нэргүй Огноо: 23 January 2018

ААН ТИЙН. ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙГ БОЛООГҮЙ БАЙХАД ТАТНА. ТАТДАГ ӨДӨР НЬ ЗЭЭЛЭЭ ТАТУУЛНА ГЭХЭЭР ТА НАР МӨНГӨӨ ҮРЧИХНЭ. ЦАЛИН БУУСАН ӨДӨР 2 МЕССЕЖ ИРНЭ. ТЭР НЬ ЦАЛИН ОРЛОО, ЗЭЭЛ ТАТЛАА ГЭЖ ҮНЭН Ш ДЭЭ….. БИДНИЙ МӨНГИЙГ ЭРТ ТАТАЖ БАЙГАА БОЛ ХҮҮ БОДОЖ ӨГ хаан БАНК ГУАЙ.

Нэр: Anonymous Огноо: 28 October 2019

vnheer hetsvv bank mongo hiiheer unshij bgaad dansand orolgvi zaawal zalgaj bvrtgvvlne toolood hiiseer baital tutna tegeed oor ymar banking song oh we

Сэтгэгдэл бичих