“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийн 3 дахь жилийн сургалтууд эхэллээ
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт оролцоо” төслийн 3 дахь жилийн сургалтууд 2017 оны 11 дүгээр сараас эхэллээ. Төслийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 2017 оны 11 дүгээр сард Багануур дүүрэг, 12 дугаар сард Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, 2018 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүрэг дээр тус тус сургалтыг зохион байгууллаа. Сургалтад аймаг, дүүрэг, сум, хорооны өрхийн эмч, сувилагч, мэргэжилтэн, сургууль болон цэцэрлэгийн нийгмийн ажилтан, бага бүлгийн багш, эцэг эхийн төлөөлөл болох нийт 400 гаран хүн хамрагдлаа.
Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль, эрх зүй, нийгмийн хандлага ойлголт, эрт илрүүлэхийн ач холбогдол болон хүүхдийн ерөнхий хоцрогдол, аутизмын хүрээний эмгэг, тархины сааны эрт илрэх шинж тэмдгүүдийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх хуудаснуудыг танилцуулан, ашиглах арга, аргачлалыг зааж, гэрчилгээ олголоо. Мөн сургалтыг цаашид 12 аймаг, 3 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
URL: