13 настай охины амиа алдсан БУУДАЛ гэрлэн чимэглэл хийж доромжлов
2017 оны наймдугаар сард БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин танхай этгээдүүдийн гарт зэрлэгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг одоог хүртэл эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа юм. Долоо хоногийн өмнө хэрэгт татагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал болсон ч нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан билээ. Нийгмийг донсолгосон уг хэрэг сунжирж байгаа нь хардлага сэрдлэгэ дагуулж буй нь үнэн. Твиттер ийм нэгэн жиргээ олон хүнийг бухимдуулаад байна. ”13 настай охины амь үрэгддэг Очир төвийн хажуугаар явав. Анивчдаг гоёл нэмчихэж Монгол улс энэ зочид буудалд л хариуцлага хангалттай тооцож чадахгүй явна даа … Яагаад 13 настай охиныг согтуу бацаануудтай тийш нь оруулсан бэ ???!!!!! Энэ асуулт байсаар байна шүү” гэжээ. Охиноо алдсан хөөрхий эцэг эх, өнгө мөнгөнд дуртай шүүхийн өмнө хүчин мөхөсдөөд байхад, бараг хариуцлага хүлээгээгүй “Очир төв”-ийн удирдлагууд юу ч болоогүй мэт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өнгө үзэмждээ анхаарч суугаа нь доромжилсон хэрэг гэлтэй.
Бэлтгэсэн:А.Уян
Эх сурвалж:Factnews.mn
URL: