Дайрах тактиктай Н.Энхбаяр ууртай байна

Нууц хийгээд нөөц төлөвлөгөөгөө “алдсан” ноён Н.Энхбаяр ууртай байна гэнэ. Түүний ойрын үед хийхээр төлөвлөсөн олон ажлыг хугацаа болон хариуцах эзэнтэй нь хамт жагсаан “Стратегийн  өмгөөллийн ажлын төлөвлөгөө” манай сонины энэ сарын 25-ны дугаарт гарсан. Эхнээс нь хийж хэрэгжүүлээд үр дүнг нь хараад эхэлсэн олон ажил нь бусдад дэлгэгдчих хэнд таатай байх билээ. Хийхээр төлөвлөсөн ажил төдийгүй үйл ажиллагааг нь гардан зохион байгуулагчид нэрээ ил гарсанд ихээхэн дургүйцэж, нийгэмд танигдсан нэр хүндийг маань унагалаа гэж ирээд л О.Магнайгаас эхлээд бухимдсан юм байх.

Бүр “Энэ ажиллагаанд хамтрахаа болилоо. Миний цэвэр ариухан нэр хүндийг нийгэмд буруугаар ойлгууллаа” гэж гоншгоносон сурагтай.

Иймээс ч Н.Энхбаяр төлөвлөгөөгөө эргэн харж цаг  хугацаа, хийх арга барилаа өөрчлөх тактикт шилжээд байгаа ажээ. Гэхдээ энэхүү төлөвлөгөөнийх нь ихэнх биеллээ олохоор зүтгэж эхлээд байгаа юм. Өөрсдийнх нь стратеги төлөвлөгөөгөөр бол тайлбарлах бус дайрах тактикаараа эхэлчихсэн гэсэн үг.

Тухайлбал, жагсаалтын нэгдүгээрт байгаа “Хуульч залуучуудын эвсэл байгуулагдсаныг зарлах” гэсэн нь хэвлэлийн бага хурал хийн “Шударга ёс” нэртэйгээр байгуулагдаад байгаа. Тэр ч байтугай Н.Энхбаярын ойрын хүн Б.Тулгыг суллуулахаар Улсын мөрдөн байцаах газрын үүдэнд жагсаал хийсэн. Тэд тэмцлээ өнөөх л тайлбарлах биш дайрах тактикийнхаа дагуу Б.Тулгыг суллатал үргэлжлүүлнэ гэсэн.

Харин тэдний жагсаалтад орсны дагуу ХЗДХЯ-ны гадаа гэр барих оролдлого бүтэлгүйтсэн байна. Аливаа жагсаал цуглааныг хууль дүрмийн дагуу хийдэг боловч Энхбаяртангуудад Монгол төрийн хууль, дүрэм үйлчлэхээ больсон тул тэд хүчээр бүхнийг шийдэхээр дайрсан байна.

“Өдрийн сонин’’-д бичсэнээр хотын дарга Г.Мөнхбаярыг шалгаж…


URL:

Сэтгэгдэл бичих