Нэгээс бусдыг нэмчихлээ Ерөнхий сайд аа, ОДОО ЯАХ УУ?
Монголчуудын амьдрал өдөр ирэх тусам уруудаж байгааг дээр суусан 76 харж байгаа байх. Гэхдээ тэдэнд одоогоор дорвитойхон бариад хийчих ажил олдохгүй хий л дээр доороо орсон мэдэгдэл, өөрийгөө уснаас хуурай гаргах гэсэн арга ядсан бодлогууд л яваад байна.
Өнгөрсөн баасан гаригаас эхлэн АИ92 бинзен улс даяар шахуу өгөхөө байлаа. Үүний шалтгаан өнөө л нэмэгдсэн татвар. Гэтэл бинзений үнээ дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ. Ёстой ар араасаа дуу дуугаа авсан нэмэгдэл. Тодруулбал: 2018 оны нэг сарын нэгнээс эхлэн татвар нэмэгдсэн билээ. Үүнтэй зэрэгцэн бинзен импортлогчид үнийн хөөрөгдөл хийхээр шахаанд оруулж байна. Харин өргөн хэрэглээний бараа шатахууны үнэ өсөөд л маргааш нь нэмэгддэг нь бичигдээгүй хуультай орон. Энэ ч жишгээрээ нэмэгдэх нь гарцаагүй.
Ер нь бол татвар, өргөн хэрэглээний бараа, бас тэтгэврийн насыг нэмчихсэн. Энэ бүхэн нэмэгдэх зарчимаар урагшилсаар… Харин өнөө авдаг хэдэн төгрөг нь нэмэгддэггүй харин ч хасагдах араандаа байсаар байгаа нь харамсалтай.
Ийнхүү бизнес эрхлэгчдийнхээ атаканд орсон төр, төрийнхөө атаканд орсон ард түмэн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч боллоо Ерөнхий сайд аа. Анх шийдлийн засгийн газраа унагааж гарч ирэхдээ ярьж хэлж байсан бүхэн чинь өнөөдөр хэрэгжиж байгаа харагдахгүй харин ч хэлсний тань эсрэгээр бүх зүйл эргэчихсэнд юу гэж хариулах уу? Ерөнхий сайд аа.
BOLOD.MN
URL: