Мэдлэгт нэмэр
Зэсийг жигтэйхэн сайн эрүүл мэндэд гэж дуулж мэдээд сүүлийн 3 жил би эдгээр зэсээр урласан уламжлалт ахуйн хэрэглээний эдлэлийг цуглуулж худалдаж авсан юм. Аль болох хоол ундандаа хэрэглэж дадаж байна. Үр хүүхдүүддээ ч ойлгуулах гэж оролдож байна. Саяхан даа 1960-1970-аад онд хөгшчүүлийн гэрт ихэнхдээ л зэс, гуулин эдлэл байдаг байлаа шүү дээ, сүүлд л хөнгөн цагаан болоод явчихсан болохоос. Хөгшчүүл ч бие гэж чулуу байв. Хоол хүнс сав суулгатай холбоотой байсныг хожим ойлгосон. Одоо бүр хуванцар болоод явчихлаа, энэ бишээ. Шар, цэнхэр өнгийн 20, 25, 40, 100, 200 литрийн усны савгүй айл бараг байхгүй болсон. Ялангуяа гэр хорооллын иргэд ундны усаа 20 литрийн шар, цэнхэр саваар зөөж 200 литрийн саванд юүлдэг нийтлэг төрхтэй. Хонь, ямааны арьсны үсийг зумлахад хэрэглэдэг химийн хорт бодисын саванд хийсэн ус, тараг, сүү, айраг нь хор болж байгааг манайхан тоодоггүй. Мэргэжлийн хяналтын газар хуванцар савны бизнес эрхэлдэг, түүнд савласан химийн бодис импортолдог аж ахуйн нэгж, усны сав гэх тодотголтой савнуудад шинжилгээ хийжээ. Эндээс техникийн зориулалттай савыг хүнсний хэрэглээнд ашиглах нь хүний сэтгэцэд нөлөөлж, хорт хавдар үүсгэх аюултай болохыг баталгаажуулж, хүний удамшил, сэтгэц, эрүүл мэндэд аюул учруулж байдгийг шинжилгээний дүн баталсан байна. МЕЛАМИНТАЙ САВ СУУЛГА түүнчлэн Монголчуудын өргөн хэрэглээнд тооцогддог хуванцар сав суулга ч бас АСУУДАЛТАЙ аж. Меламин буюу мелалит нь аминопластын бүлэгт хамаарагдах, янз бүрийн дүүргэгчид, будагч бодисуудууд болон меламин-формальдегидын давирхайгаас тогтсон шахмал юм. Хоолойгоор давах хүнс тэжээл түүнийг савлаж агуулж байгаа сав суулгандаа анхаарах нь амьд мэнд явах угтвар болов. Зэс бол биднийг урт наслуулж удаан жаргаах увьдастай металл юм байна шүү мэдсэн бол хэрэглэ, цааш нь бас уламжил. Өөртөө хайртай бай.
Сувилагч зэс бугай
Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийнд тогоо нь зэс, домбо нь зэс, бөгөж нь зэс байлаа. Бас аяга нь улаан зэс байсан. Бараг л бүх хэрэгсэл нь зэсээр хийсэн байж дээ гэж хожим дурсан бодсон юм.
Нэгэн удаа эмээ маань модон аягыг танил өвгөндөө өгч “зэслээд өгөөч” гэж гуйж байсан, Зэс аягатай байж, энийг бас зэслээд яах нь вэ? гэж танил өвөө нь гайхан асуухад эмээ:
-Энэ муу ач хүүг арван гурав хүрэхэд нь бэлэглэх санаатай юм гэж тайлбарласныг мартдаггүй билээ. “Паах, ийм ногоорчихдог аягаар яах юм бэ?” гэж би тэр үед их л дургүйцэн бодсон боловч дуугараагүй өнгөрсөн, нэлээн хугацаа өнгөрсөн хойно эмээгийн нэгэн зэс таваг ногоорчихсон өнгөтэй байхыг үзээд ярвайж
-Эмээ энэ таваг чинь байна шүү дээ. Өмхий үнэртэх болчихжээ гэсэн чинь эмээ:
-Ногоорно гэдэг чинь зэс зэвэрч байгаа нь тэр. Зэсийн байвангаар цэвэрлэдэг юм гэснээ хөлийнхөө авдрыг уудлан нэгэн боодолтой юм гаргаж түүнээсээ нөгөөх таваг дээр гоожуулаад даавууны өөдөс норгож тавгаа арчиж зүлгэсэн чинь ногоон өнгө нь арилж гялтганасан улаан шар өнгө гарч ирсэн юм. Би гайхаж:
-Бараг л алт шиг өнгөтэй болчихлоо гэсэн чинь эмээ:
-Алт л гэсэн үг шүү дээ. Энэ бол аранжин зэсээр өнөөх зэсчин өвгөн хийж өгсөн таваг. Аранжин зэс гэдэг чинь “улаан алт” юм шүү гэхчилэн ярьсан билээ. Тэр аранжин гэдэг үгийг нь ч би ойлгоогүй ч цээжинд үлдсэн билээ. Эмээ ч намайг арван гурван нас хүрээгүй, аймгийн төвд сургуульд сууж байх үед “өөд болчихсон” юм, Өнөөх зэслүүлсэн аягаа ч өгч чадаагүй өнгөрсөн хэрэг. Эмээ тэр жил намайг сургуульд явах үед:
-Зэс аягаа хийлгэж байгаад хавар ирэхээр чинь өгнө гэхэд нь би ярвайж
-Зэс аяга муухай ногоорчихдог юм байна лээ гэсэн чинь эмээ:
- Юу гэсэн үг вэ! Зэс аяга шиг сайн аяга байхгүй. Мөнгөн аяга, шаазан аягатай зүйрлэхгүй сайн аяга шүү. Чиний гэдэс дотор чинь жаахан бүлбэгэр шүү Зэс аягаар юм ууж идэж байвал сайн, Аранжин зэс аяга бол алтан аяга л гэсэн үг. Алт бол гоё ч гэсэн хар мөртэй, зэс улаан ч гэсэн элбэрэлтэй гэдэг юм. Зэс аяга дотор засдаг юм. Сувилагч л гэсэн үг дээ.
Бас зэсүүл гэж чи мэдэх үү? Бөхчүүдийг барилдахад нь засуул болдог хүнийг зэсүүл гэдэг байв, Одоо ч засуул гэцгээх болж, зэсүүл бол барилдаж буй бөхчүүдийг гэнэдэхээс нь засдаг хүн шүү дээ гэхчилэн ярьж өгсөн нь хожим нэг үе мартагдсан байлаа. Гэтэл намайг залуучуудын байгууллагыг удирдах ажилд томилогдох үед “зэс” гэдэг үг чихэнд хадаж “эрдэнэтийн зэс, молибдений баяжуулах үйлдвэр” байгуулна.
Ажиллах залуусыг олж эвлэлийн илгээлтээр ирүүлнэ үү! гэсэн асуудал дэгдсэн билээ. “Зэс” гэдэг үг ахин аманд уягдаж бага балчирын дурсгал амилан, эмээгийн зэс сав суулга, зэс аяга, зэс бөгөж санаанд орж ирсэн билээ.
Тэгээд л “зэс”, “молибдений” тухай ном уншиж, лавламж эргүүлэх болов. Тэгтэл “зэс” гэдэг шар алтнаас үнэтэй улаан алт гэх утгаар ярьсан эмээгийн үг нотлогдох нь тэp. Нотлогдохдоо бүр шинжлэх ухааны үндэслэлтэй нь ойлгогдов.
Зэс бол алт, мөнгө, төмөр, висмут зэрэг эрдэс бодис агуулдаг ихээхэн онцгой чанартай эд ажээ. Тийм учраас эрүүл мэндэд сайн нөлөөтэй олон талын ач холбогдолтой юм байна.
Үүнд:
1.Бүйлс булчирхайн хавдрыг дардаг.
2.Саа өвчин, мэдрэл тасалдсаныг зэсээр жиндүүлж засдаг.
З.Зүрхний цус дутагдахад хүзүүгээ тойруулан зэс зоосоор жин тавьдаг.
4.Хамар дотор тал хавдах, хатах тохиолдолд зэс зоосон мөнгөөр нүдний булан, хамрын нахиуд / ханшсаар/ жин тавьдаг.
5.Дүлийрэхэд зэсээр чихээ бөглөдөг.
6.Яршихад зэс хавтангаар дарж боодог.
7,Сэлхрээг /хаван/ зэс дардаг.
8.Хөх няц болсон газрыг зэсээр даруулна.
9.Сормуусны хавдрыг мөн зэсээр дарна.
10.Судас хатуурах, шижин өвчинд зэс тус болдог. Нуруун тус газар юмуу зүүн эрүүн дор зэс зоосоор даруулдаг,
11. Зүрхээр хатгаваас зэс зоосыг омрууны хонхорт байрлуулж гоюу наалтуураар нааж өгдөг байна.
Зэс ийм ид шидтэй юм шиг нөлөөлдөгийн учир нь хүний бие махбодод зэс тун бага тул милиграммын хэмжээний зэсийн нөлөв чухал. Хүний бие махбодод агуулагддаг зэс нь:
-Зүрхний ажиллагааг зохицуулж,
-Холестриний түвшинг хязгаарлаж,
-Чихэрлэг болон шээсний хүчлийн хэмжээг хянаж,
-Ясыг бэхжүүлэхэд туслаж,
-Хүний цусан дахь цагаан, улаан бөөмсийг боловсруулахад нөлөөлж,
-Хэрэх болон шархираа өвчин, зүрхний өвчин тусахаас сэрэмжлэхэд хэрэг болдог ажээ.
Иймэрхүү өвчнөөр сүүлийн үеийн “хотожсон” залуучууд нэлээн өвдөх болсон байна. Шинжлэх ухааны үндэстэй тодорхойлогдсон зэсний ач тус нь хүний бие махбодод ёстой л “сувилагчийн” үүрэг гүйцэтгэдэгийг ном судраас ийнхүү олж мэдсэнийхээ дараа бага насандаа эмээгээс сонссон зүйлээ бас эмээ маань голдуу зэс сав суулга, эд хэрэглэлтэй байсны гүн утга учрыг эргэцүүлэн бодож, бишрэл төрж билээ.
Монголчууд хэдэн мянган жилд анагаах ухааны үйлчилгээний сүлжээ ч үгүй аж төрж байсан мөртлөө эрүүл чийрэг, өвчин эмгэг багатай байсан нь монголчуудын бүтээсэн “нүүдлийн соёл иргэншлийн” ач үр байжээ.
Зэс эдлэл нь хүртэл өрх гэр, ам бүлийн бэлэн “сувилагч” байсан ажээ. Харамсалтай нь одоо үед зэсийг тоохоо байж, хааяа нэг айл зэс домбыг зүгээр л хуучны үзмэр болгон гэртээ тавихаас хэтрэхгүй болжээ. Уул нь тэр зэс эдлэл эрүүл мэндийн улаан алт байжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч Лодонгийн Түдэв
Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал
Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн єнгєєр хаяарлаа
Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл
Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сєгнєсєн хувин зэс бvстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн єнгєєр цацарлаа
Саалийн хувингийн бvс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон vvрийн туяа нь зэс
Оройн vvлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you3
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you21
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you14
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/