Утаагаар амьсгалж засгаа унагаана гэдгээ мэдэгдсэн долоо хоног

d8854ef1997d6466768f28f48a0d5d73Улаанбаатар маань идэр ёсийн хүйтэнд утаагаар амьсгалдаг. Нэг Үгээр бол УТААНБААТАР болдог. Энэ үед сэрдэг хөдөлгөөнүүд хийгээд улстөрийн тоглолтууд өнгөрч буй долоо хоногт улам хүчээ авлаа. Үүнтэй зэрэгцэн улстөрийнхөн ч өөр өөрийн байр сууриа утаанд төөрөн төөрөн илэрхийлж байна.

40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгоно

Идэр есийн жавар тачигнасан нэгдүгээр сарын энэ өдрүүдэд Монголын улс төр “утаа”-гаар амьсгалсан нь улирч буй долоо хоногийн нэг өнгө төрх болов. Тодруулбал, УИХ  Агаарын тухай хуулийн төслийг хэлэлцсэн бол үүнтэй зэрэгцэн зуух байтугай нүүрс тараах тухай ч парламентын танхимд яригдав. Энэ зуур Ардчилсан нам  утааг улс төржүүлж, Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах тэмцэл эхлүүлнэ хэмээн УИХ-ын  гишүүн С.Эрдэнэ  мэдэгдэж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хугацаатай шаардлага хүргүүлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн  нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 84.6 хувь нь дэмжснээр батлагдлаа.

Энэхүү хууль батлагдснаар улстөрийн хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин хилс хэргээр  хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор хуульчлагдаж байна.  Энэ нь одоогийн орон сууцны зах зээлийн ханшаар харьцангуй хямд үнэтэй 1-2 өрөө сууцны жишиг үнэтэй дүйж байгаа юм.

Ерөнхийлөгч олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзав

Манай Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын дипломат корпус, олон улсын байгууллагын удирдлагуудыг төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлалтай юм. Энэ дагуу пүрэв гарагт  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарт суугаа дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дипломат корпусын ахлагч, Элчин сайд, Суурин төлөөлөгчдөд хандан 17 дугаар жарны шар нохой жилийн Цагаан сарын баярын мэндийг угтуулан дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

Засгийн газар Эрдэнэтийн хувьцааг ард түмэндээ амлав

Долоо хоногийн содон мэдээллийн нэг нь Эрдэнэт үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгож, хувьцааны тодорхой хувьцааг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай Засгийн газрын хуралдаанаар шийдвэр байлаа.  Урьдчилсан байдлаар  нийт хувьцааны 10 хувийг иргэддээ эзэмшүүлнэ гэж байгаа ч гадны компаниар үнэлгээ хийлгэсний дараа тодорхой болох аж.

-Энэ долоо хоногийн эхээр Ерөнхий сайдын анхны гадаад айлчлалын тов тодорхой болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад  айлчлалаа БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д хийх юм.  Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.


URL:

Сэтгэгдэл бичих