Биеэ үнэлэлтийг хуульчлах уу

d9307160ff0ac8ba09ccc9e91ae6433afd9be8fdБүгд хүлээн зөвшөөрдөг мөртлөө илэрхийлэх дургүй зүйл гэж байдаг аж. Биеэ үнэлэх “ажил”-ыг бүгд “Дэлхийн хамгийн анхны мэргэжил” гэж хүлээн зөвшөөрдөг ч мэргэжлээрээ ажиллахыг ихэнх орнууд хориглодог нь шог. Монголчууд бид ч бас хүлээн зөвшөөрдөг атлаа зөвшөөрдөггүй “сонин” улсын нэг.

Зөвшөөрдөг атлаа зөвшөөрдөггүй гэсний учрыг өгүүлье. 1910 оны гуравдугаар сард Данийн Копенгаген хотод олон улсын эмэгтэчүүдийн хоёрдугаар хурал хуралджээ. хурлаар хэлэлцсэн асуудал нь ойлгомжтой, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах байв. Үүнд эмэгтэйчүүдэд хөдөлмөрлөх боломж олгох, цалин хөлс нэмэгдүүлэх, сонгох, сонгогдох эрх олгох зэрэг олон асуудал багтсан бөгөөд биеэ үнэлэгчдийн асуудлыг ч орхигдуулаагүй юм. Үүнийг Германы социалист намын гишүүн Клара Цеткин, Елена Гринберг нар дэмжиж, дараа жилийнх нь гуравдугаар сард одоо бидний “Мартын 8” гэж нэрлэсэн баярыг тэмдэглэсэн түүхтэй (Энэ үед Монгол улс Манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнолоо зарлаж байв. Эмэгтэйчүүдийн эрх, тэр тусмаа биеэ үнэлэх эрх гэсэн ойлголт байсангүй. Нэг үгээр, дэлхийгээс хоцрогдож явсан гэж ойлгож болно). Үүнээс хойш Дани, Герман, Швейцарь улсад өргөнөөр тэмдэглэх болсон тул большевик эмэгтэй Александра Коллонтай гэгч В.И.Ленинд санал тавьж, тэмдэглэж байхаар болсон байдаг.

Энэ маань угтаа коммунист нийгэм биеэ үнэлэх явдлыг дэмжсэн гэсэн үг байв. Угаасаа ч Хаант Оросын үед биеэ үнэлэгчдэд тусгай үнэмлэх бичиг олгон, биеэ үнэлэгчдийг харж хамгаалдаг байж. Тэр үед одоо бидний “Ардчилал” гэж нэрлээд байгаа замналаар замнаад эхэлчихсэн, Испани, Франц улс ч гэсэн биеэ үнэлэх явдлыг зөвшөөрдөг, биеэ үнэлэгчид нь тухайн цагийнхаа хамгийн цуутай сайхан хүүхнүүд байдаг байжээ (Танил мэдлэг байгаа биз). Сайхан Отеро гэгч үзэсгэлэнтэй биеэ үнэлэгч бүсгүйн тухай Испаничууд одоо ч гэсэн бахдан ярилцдаг. Тэгэхээр, одоо дэлхий дээр оршин байгаа социалист, ардчилсан, хаант гэсэн нийгмийн өөр тогтолцооны аль алинд нь биеэ үнэлэх явдлыг дэмждэг байсан байх нь.

Биеэ үнэлэлтийг хуульчлах ууБиеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй улсууд. Улаан нь зөвшөөрөөгүй. 

Социалист нийгмийн үед энэ баярыг тэмдэглэдэг байсан монголчууд бид ардчиллын замд орсноосоо хойш илүү өргөн тэмдэглэдэг болсныг бодвол манайхан энэ талаар дэлхийн жишгийг дагаж, нэг ёсондоо дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэж ирсэн гэж хэлэх үндэстэй. Гэтэл нэгэнт хүлээн зөвшөөрөөд баярыг нь тэмдэглэчихсэн хэрнээ социалистууд, ер нь дэлхий нийтээрээ үүнийг үгүйсгэх аргаа олсон нь хачин. Үгүйсгэсэн хувилбар нь түүхэнд “Клара Цеткин АНУ-ын Социалист нам 1857 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Нью-Йоркийн даавууны үйлдвэрийн бүсгүй ажилчид ажлын цагийг багасгах (10 цаг ажилладаг байжээ), цалин нэмэгдүүлэх шаардлага тавин тэмцэж байсан, тэгээд мартчихсан байснаа 50 гаруй жилийн дараа гэнэт санаж, Клара Цеткинээр дамжуулан хаа холын Европт тэмдэглэсэн” гэсэн маягаар бичигдсэн байдаг юм. Гэтэл 19-нд болсон жагсаалыг 8-нд тэмдэглэх болсон нь үнэмшилгүй, тэгээд ч АНУ-ын Социалист намын тэмдэглэдэг “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хоёрдугаар сарын сүүлийн ням гарагт тохиодог билээ. Үүнээс гадна 1857 оны жагсаалыг ажлын цаг багасгах, цалин нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэй ажилчид зохион байгуулсан гэдэг нь огт худал гэж үздэг түүхчид бас байдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, 1857 онд үйлдвэрийн ажилчид бус, харин усан цэргүүдэд үйлчилснийхээ хөлсийг авч чадаагүй биеэ үнэлэгчид жагссан гэсэн хувилбар бий. нэлээд хүчтэй яригддаг хувилбар.

Биеэ үнэлэлтийг хуульчлах уу

XX зуун. Хаант Орос улсын үед гардаг байсан Яармаг худалдааны үеэр бие үнэлэхийг улсаас зөвшөөрөн олгосон үнэмлэх бичиг

Тэгэнгүүт “Иргэд 1848 оны гуравдугаар сарын 19-нд Пруссын хаанд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхийг нээж өгөхийг хүссэн захидал илгээсэн нь “Мартын 8”-ныг тэмдэглэх шалтгаан болсон” гэсэн бас нэг түүх гаргаж ирсэн. Өдөр нь зөрсөн ч гэсэн энэ түүх “Мартын 8”-ныг тэмдэглэх болсон шалтгааныг будлиантай болгох үндсэн үүргээ гүйцэтгэсэн юм. “Хамгийн анхны мэргэжил”- ийг дэлхий нийт ингэж л хүлээн зөвшөөрсөн мөртлөө зөвшөөрөхгүй явж иржээ. Харин шинэ мянган гарснаас хойш “гадуурхагдсан” юм шиг явж ирсэн дэлхийн хамгийн анхны мэргэжил байр сууриа эзэлж эхлээд байна. Энэ салбарыг анхнаасаа хүлээн зөвшөөрч, ашиг орлогоо ихээр нэмэгдүүлсэн Голланд, Тайланд зэрэг орнууд үүнд ихээхэн нөлөөлсөн нь мэдээж хэрэг. 2018 он гарснаас хойш энэ ажил бүр ч идэвхитэй явагдах бололтой.

Биеэ үнэлэлтийг хуульчлах уу

Биеэ үнэлэгчийн хөшөө, Амстердам, Голланд.

Ер нь дэлхий нийтийн чиг хандлага ийшээ явж байна. Литва улсын Парламентад биеэ үнэлэгчээс татвар авдаг болох тухай хуулийн төсөл энэ сарын 12-нд өргөн баригджээ. Парламентын Хөндлөнгийн хяналтын байнгын хорооны дарга Лорета Граужинене дээрх хуулийг боловсруулан өргөн барьсан бөгөөд батлагдах юм бол далд эдийн засгийг ил болгох ажилд их нэмэртэй гэж үзэж байгаа юм байна. “Энэ бизнест бэлэн мөнгө их хэмжээгээр эргэлддэг” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ татварын хэмжээг тэр онцолсонгүй. Аудитын хүн болохоороо “Холбогдох байгууллагууд нь хэмжээг тогтооно биз. Гол нь татвараа өгөх нь л чухал” гэж үзжээ. “Дэлхийн анхны мэргэжил”-ийн тухай үзэл баримтлалын талаар дэлхийн жишгээс эхлээд хоцрогдож, арай сүүлхэнд нь хөл нийлүүлж, авсан манай улс одоо ирээдүй рүү ч лавхан гишгэх хэрэгтэй болжээ.

Биеэ үнэлэлтийг хуульчлах уу

“Сайхан Отеро” буюу La belle Otero хэмээн алдаршсан Испанийн алдарт бүжигчин, биеэ үнэлэгч бүсгүй

Литва улсаас түрүүлээд “Бие үнэлэлтийг албан ёсны болгох” хуулийг баталчихвал сүүлийн үед шил, шилээ даран гарах болсон Дархлалын олдмол хомсдол, бага насны хүүхдийг хүчирхийлэх зэрэг нийгмийн аюулт үзэгдлийг багасгахад үнэлж баршгүй тус болно гэдэг нь лавтай. Эрүүл иргэдтэй болчихвол Монгол Улс мандан бадрахад илүү дөхөмтэй болно. Дээрээс нь одоо манай томчуудын хэлэх дуртай болоод байгаа “Дэлхий нийтийн чиг хандлага”-ын зүг томоохон алхам хийх юм. Тиймээс “Биеэ үнэлэх ажлыг мэргэжил хэмээн хүлээн зөвшөөрч, ажлаа зөвхөн “Эмсийн хүрээлэн”-д хийж байхыг ёсчлон, өөр газар үйлдэж өөрт болон өрөөлд эрсдэл учруулах аваас хатуу шийтгэж байх”-ыг хуульчлан баталж өгөхийг УИХ-ын гишүүдэд зөвлөх гэсэн юм. Эрчүүд нь “хэл аманд орно” гэж санаа зовж магадгүй, харин Парламентын эмэгтэй төлөөллүүдэд “Хүйс нэгтнүүдийнхээ зовлонг хуваалцаж, ярьдаг шигээ хийх боломж юм шүү. “Болдоггүй бор”-оосоо болж асуудалд ороод байгаа Д.Гантулга, Д.Мурат нар энэ хуулийг санаачлаад батлуулчих юм бол наанадаж хувийн асуудлаа шийдэх, цаашлаад улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах боломж байна санж.

Ард түмэн энэ хуулийг хүсч байна шүү дээ. П.Очирбат Ерөнхийлөгч “Гуравдугаар сарын 8-н болохгүй өдөр өө, зургадугаар сарын 1-нд баярла” гээд байхад л ”Заавал гуравдугаар сарын 8-нд баярлана” гэсээр байгаад санасандаа хүрсэн нь үүний нотолгоо юм. Нэгэнт ард түмэн хүсч байгаа юм чинь одоо УИХ-ын гишүүдийн ажил л үлдсэн байна. Ер нь бол монголчууд бид нэг бол “Биеэ үнэлэлтийг цэгцлэх тухай” хууль батлах” эс бөгөөс “Мартын 8-н”-ыг тэмдэглэхээ болих салаа замын уулзвар дээр иржээ. Лав л Украин улс “Мартын 8″-ыг 2017 онд хамгийн сүүлчийн удаа тэмдэглэсэн. Энэ жилээс тэмдэглэхгүй, ердийн ажлын өдөр гэж явна. Энэ бол биеэ үнэлэлтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байгаа хэлбэр юм. Биеэ үнэлэлтийг хуульчилснаар далд байгаа олон бугшмал асуудлаа ил гаргаад, цэгцлээд авах боломж бий. Жишээ нь ДОХ-ын тархалт. Албан ёсны мэдээллээр бол өнгөрсөн жил ДОХ-ын вирус тээгч нэгээр л нэмэгдсэн гэх. Гэтэл зөвхөн нэгэн дүүрэгт, жирэмсэн эхчүүдээс авсан нэгхэн өдрийн шинжилгээгээр гурван ч эмэгтэй + буюу эерэг дүнтэй гарсныг нүдээрээ харсан баримт байна. Ер нь дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн лабораторийн ажилтнуудаас энэ талаар тодруулбал цочирдмоор тоо баримт хэлж мэдэхээр юм билээ. Монгол Улсын далдуур идэж, мөхөлд ч хөтөлж мэдэх энэ асуудлыг хяналтдаа авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Монголчууд ДОХ-оор мөхөж магадгүй болчихоод байна. Биеэ үнэлэлтийг хуульчлах хэрэгтэй байна.

Eagle.mn


URL:

Нэр: Ухаатан танд Огноо: 14 January 2018

Муугийн жишээг сайхан болгож аваад цөөхөн Монгол гоо бүсгүйчүүдыг ЯНХАН “биеэ үнэлэгч=уг нь буруу хэллэг “доод үржлийн эрхтнээ үнэлэх” бол гэх нь Монголыг мөхөөх БОДЛОГО мөнөөс мөн. Чиний цэхэр сохор нүдэнд Монгол гоо бүсгүйчүүд “оюун ухаан, ой тогтоолт, бизнесээр ямар амжилтанд хүрч буйг харахгүй байна уу? Хоёр нүүрт хорон санаат хур лийзаа эр лийзээ.

Нэр: Ухаатан танд Огноо: 14 January 2018

Муугийн жишээг сайхан болгож аваад цөөхөн Монгол гоо бүсгүйчүүдыг ЯНХАН “биеэ үнэлэгч=уг нь буруу хэллэг “доод үржлийн эрхтнээ үнэлэх” бол гэх нь Монголыг мөхөөх БОДЛОГО мөнөөс мөн. Чиний цэхэр сохор нүдэнд Монгол гоо бүсгүйчүүд “оюун ухаан, ой тогтоолт, бизнесээр ямар амжилтанд хүрч буйг харахгүй байна уу? Хоёр нүүрт хорон санаат хур лийзаа эр лийзээ.

Нэр: Ухаатан танд Огноо: 14 January 2018

Муугийн жишээг сайхан болгож аваад цөөхөн Монгол гоо бүсгүйчүүдыг ЯНХАН “биеэ үнэлэгч=уг нь буруу хэллэг “доод үржлийн эрхтнээ үнэлэх” бол гэх нь Монголыг мөхөөх БОДЛОГО мөнөөс мөн. Чиний цэхэр сохор нүдэнд Монгол гоо бүсгүйчүүд “оюун ухаан, ой тогтоолт, бизнесээр ямар амжилтанд хүрч буйг харахгүй байна уу? Хоёр нүүрт хорон санаат хур лийзаа эр лийзээ.

Нэр: Anonymous Огноо: 14 January 2018

Хуц. Санасаны чинь гарз

Нэр: Anonymous Огноо: 14 January 2018

Нэр: Ухаатан танд Огноо: 14 January 2018
чи тийм эх оронч юм бол энэ янхнуудаа нэг тийшнь болгож янзлаач, худлаа цээж дэлдсэн монгол байншдээ сдаа чинь

Нэр: ард Огноо: 15 January 2018

гал дээр тос нэмэх шиг л юм болох байлгүй 10 минут ажлаад л мөнгөжих гэсэн хүүхнүүд л хуйлрах байхдаа харин монгол улс 30 жилийн дараа цэвэр монгол хүн одохгүй болох байлгүй нэг ёсондоо сүйрэлд орно оо гэсэн үг монгол нэртэй хурлийзуудын орон болно гэсэн үг ийм сүйрлийг эрчүүд хүсэхгүй хүүхнүүдийг гэвлүүр зүүлгэж арабууд шиг болох хэрэгтэй тэгсэн цагт дэлхий сүйртэл монгол угсаатан оршсоор л байх болно

Нэр: Anonymous Огноо: 15 January 2018

Хуульчилсан дээрдээ. Бүх массаж нэрийн доор биеэ үнэлэлт байгаашдээ. Эрээнд дандаа монгол охид байна.

Нэр: Anonymous Огноо: 15 January 2018

MONGOL SHIG UGEEGUI YADUU OROND BOL HORIH HEREGTEI…

Сэтгэгдэл бичих