Бензиний үнэ нэмэгдэж эхэлжээ
Сүүлийн хэдэн хоногт шатахуун, бензиний үнэ эмнэ, нэмэхгүй гэсэн яриа дээгүүр доогуур ярьсаар өдийг хүрлээ. Албаны эх сурвалжууд тодорхой шалгалт хийж байгаа учир шатахуун импортлогч компаниуд дур мэдэн үнээ нэмж болохгүй гэсэн шийдвэр гаргаад байсан.
Тэгвэл өнгөрсөн шөнөөс эхлэн шатахуун импортлогч компаниуд эхнээсээ үнээ нэмээд эхэлжээ. Өнгөрсөн орой “Петровис ” компанийн зарим салбарууд АИ95 шатахууны үнээ литр нь 1900 төгрөг болгон нэмсэн бол өглөөнөөс “Петрожамп” компанийн шатахуун түгээх станц АИ92 бензинээ 1750 төгрөгөөр борлуулж эхэлжээ.
Dorgio.mn
URL: