Өмгөөлөгч О.Алтангэрэл УИХ-ын гишүүн эмэгтэйн гэр бүлийн хүнтэй холбоотой байж болзошгүй ноцтой хэргийн талаар ярив

46081c20f194f025ca5a6169fd3482d9Сүүлийн үед төрийн удирдан жолоодож буй гишүүд хэцүүхэн нэртэй хэрэгтэй их холбогдох болжээ. Эхний хэргүүд нь шийдэгдэж амжаагүй байтал дараагийн хэргийн ул мөрүүд гарч ирсээр байна. Үүний нэг болох хэргийн талаар өмгөөлөгч О.Алтангэрэл олон нийтийн сайтаар ийн бичжээ.

Түүний яриад буй хэрэгт холбоотой эрэгтэй нь УИХ-ын хэн гэдэг гишүүн эмэгтэйн нөхөр бэ гэдэг талаар олон таамаг яриа гараад байгаа аж. 

Ингээд түүний бичсэн зүйлийг хүргэж байна. 

Өнгөрсөн онд нэгэн бүсгүй, өмгөөлөгчтэйгээ ирж уулзан, зөвлөгөө авсан юм.

Тэрээр нэг компанид ажиллаж байхад нь захирал нь байнга бэлгийн дарамт үзүүлсээр эцэст нь бэлгийн харьцаанд оржээ.

Захиралынх нь эхнэр нэгэн УИХ-ын эмэгтэй гишүүний (МАН-ын) дүү бөгөөд тэрхүү гишүүний нөхөр нь хүртэл бэлгийн дарамт үзүүлж байсан аж.

Эрхэм гишүүний дүү нөхөр болон бүсгүй хоёрын харьцааг мэдээд бүсгүйг компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж баримт бүрдүүлэн цагдаад өгч, эрүү үүсгүүлэн гишүүн эгч нь бас захиа даалгавар өгснөөр 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж 8 жилийн ял авах гэж байгаа талаараа учирлаж ярьсан юм.

Тухайн үед асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжын талаар зөвлөөд явуулсан, шүүх хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан юм билээ.

Гэтэл өчигдөр дахиад ирлээ, юу болов гэтэл өнөөх цагдаа, прокурор нь хэргийг яг хуучнаар нь боогоод яллах дүгнэлт үйлдсэн, эрхэм гишүүний захиас болохоор тэр муу “завхай” бүсгүйг заавал шийтгэнэ гэнэ!

Зоригтой бай, шаардлагатай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханд, өөрийн буруутай үйлдлээсээ давсан хариуцлага, ял шийтгэлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, бүх талаар тусална гээд явууллаа…

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих