Сайхансамбуу: Сексийг рефлексээр сурдаг

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хүүхдүүдэд сексийн талаар бус, замын хөдөлгөөний соёлын тухай хичээл заахыг санал болголоо. Тэрбээр “MN25” телевизийн «Дуусдаггүй яриа» нэвтрүүлэгт замын хөдөлгөөний дүрэм, журмын талаар хэлэлцэх үеэр ийн хэлсэн юм. «Сексийг хүссэн, хүсээгүй хэнбугай нь ч рефлексээрээ сурчихдаг. Тэгэхээр сексийн хичээл заахын оронд замын хөдөлгөөний соёлыг зааж өг. Тэгэхгүй болохоор иргэд хөдөө, хээр яваа мэт зангаа С.Оюун УИХ-ын гишүүн засч чадахгүй, замын голд гутлаа үдээд суугаад байдаг» хэмээн нэлээд бухимдангуй ярьж байлаа. Үнэхээр ч хот, хөдөөгийн соёл хаана ч хэрэгтэй учраас заахад гэмгүй л юм. Гэхдээ сексийг эрүүл ахуй талаас нь заадаг гэж эрхэм гишүүн мэддэг л баймаарсан.


URL:

Сэтгэгдэл бичих