“Муу залуус”-ын эрин дуусав

220376-11012018-1515641460-1321177358-nbaСаяхан “New York Times” сонин нэгэн сонирхолтой асуудал сөхжээ. Тус сонин өнөөгийн NBA-ийн удирдлагууд сагсан бөмбөгийг бизнес болгож буйг шүүмжилсэн байна. Тодруулбал, зөвхөн өнгөрсөн сард гэхэд 21 удаа тоглогчийг зүй бус үйлдэл гаргасан хэмээн үзэж, 602.882 ам.доллараар торгожээ.

Сүүлийн арван жилд тоглогчид болон бусад албаныхан 341 удаа шийтгүүлж үүнээс ойролцоогоор 15 сая “ногоон” олсон сонирхолтой баримтыг besttickets.com дэлгэсэн юм. Үүнээс шүүгчдийг шүүмжилсний улмаас 81 удаа тоглогчийг “гэмтэн” болгож байв. Харин үзэгчидтэй зүй бус харилцсан 42, шүүгчийн шийдвэрийг хүндэтгээгүй 35, талбай дээр зодолдсон 26, ноцтой алдаа гаргасан гэж үзэн 22 тохиолдолд мөнгөн торгууль оноожээ.

Түүнчлэн сүүлийн үед фэйсбүүк болон твиттерээр бүдүүлэг сэтгэгдэл бичсэн тохиолдолд лигийн удирдлага торгох шийдвэр гаргаж буй. Анх 2009 онд“Бакс”-ын Брэндон Женнингсийг ийм шалтгаанаар 7500 ам.долларын “өрөнд” оруулсан. Сонирхуулахад, довтлогч Владимир Радманович 500 мянган ам.доллароор торгуулсан нь дээд амжилтаар бүртгэгдэж байв.

Тэрбээр 2007 онд сноубордоор гулгаж байгаад гэмтсэн нь ийн азгүйтэх шалтгаан болжээ. Тухайн үед “Лэйкерс”-тэй байгуулсан гэрээгээ зөрчсөн хэмээн үзсэн юм. Харин дасгалжуулагчдыг Фил Жексон илт тасархай тэргүүлдэг. NBA-д тоглогч, дасгалжуулагчаар ажиллахдаа аваргын 13 бөгж цуглуулсан энэ эр 10 удаа шийтгүүлж, холбоонд 380 мянган ам.долларын орлого оруулсан түүхтэй. Тэгвэл түүнтэй ижил амжилтыг “Маверикс”ын босс Марк Кубан гаргажээ. Бизнесмэн эр 2000 оноос хойш 1.8 сая ам.долларыг лигт төлсөн баримт бий. Бусад мэргэжлийн лигтэй харьцуулахад NBA-ийн удирдлагууд шийтгэлээс олсон мөнгөө буяны байгуулагад хандивладаггүй гэнэ. Ингээд өнгөрсөн арван жилд хамгийн олон удаа шийтгүүлсэн “муу залуус”-ыг танилцуулъя.

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих