ЗҮҮНХАРААД ШҮЛХИЙН ТАРХАЛТ ЗОГСЧЭЭ

olloo_mn_1515726099_shulhiСэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан гоц халдварт шүлхий өвчний өвчлөл, тархалт бүрэн зогсчээ. Иймд тус сумын гамшгаас хамгаалах штаб энэ сарын 10-ны өдөр хуралдаж, сум дотор төмөр замын хойшоо урагшаа чиглэлд гарах авто машиныг хөдөлгөөнийг зөвхөн зүүн талын төмөр замын гармаар чөлөөтэй нэвтрүүлэх шийдвэрийг гаргажээ.

Мөн хурлаар сумын дотор мөрдөгдөж байсан дугаарын хязгаарлалт хэвээр мөрдөгдөж, сарын тэгш сондгой өдрүүдэд зорчиж байх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн сумын хэмжээнд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийгдээгүй байгаа тул иргэд, ААНБ-ын сумаас гадагш чиглэсэн хөдөлгөөнийг хориглосон хэвээр байгаа ажээ. Хэрвээ сумаас гадагш хөдөлгөөн хийх зайлшгүй тохиолдолд гамшгаас хамгаалах штабын даргаас зөвшөөрөл авч явахыг шаардаж буй юм байна.
Б.Орхон


URL:

Сэтгэгдэл бичих